EN

“МОНГОЛЫН АРХИТЕКТОРУУДЫН ЭВЛЭЛ” ТББ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монголын архитекторуудын эвлэлийн ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, уулзалт хийж салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаар ярилцлаа. Үүнд:

-       Мэдээллийг ижил түвшинд нэг сангаар дамжуулан авах, хүргэхэд салбарын мэдээллийн санг хөгжүүлэх, олон улсын стандартын түвшинд хүргэх;

-       Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх бүхий байгууллагуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, салбарын боловсон хүчийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд мэргэшүүлэх;

-       Монгол Улсад зохион байгуулагдах “Азийн архитекторуудын чуулга уулзалт-21” олон улсын арга хэмжээг зохион байгуулахад идэвхтэй оролцож аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторуудын оролцоог хангах;

-       Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторуудын үйл ажиллагааг чанаржуулан ёс зүй, үүрэг хариуцлагыг өндөржүүлэн эрх зүйн орчныг сайжруулах, хийсэн ажлыг бодитоор үнэлж дүгнэхэд “Аймаг нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрэм”-ийг шинэчлэн боловсруулах шаардлагатай;

Түүнчлэн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар нь Монголын Архитекторуудын эвлэлтэй “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай, Монголын архитекторуудын эвлэлийн ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар нар гарын үсэг зурж, 2022 онд хамтран ажиллах төлөвлөгөөг баталлаа.

Санамж бичгийн хүрээнд дараах үндсэн 6 чиглэлээр хамтран ажиллана.

 

-   Салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулахад холбогдох норм, дүрэм, журмыг боловсронгуй болгох;

-   Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторууд болон хот төлөвлөлтийн мэргэжлийн боловсон хүчийг мэргэшүүлэх;

-   Улс, бүс нутаг, хот байгуулалтын орон зайн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичгийн боловсруулалтын чанарыг сайжруулахад эрх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн үйл ажиллагааг чадавхжуулах, хариуцлагыг дээшлүүлэх;

-   Хот байгуулалт, архитектурын дурсгал, өв соёлыг хамгаалах, улмаар судалгаа шинжилгээний ажлыг зохион байгуулах;

-   Хот байгуулалт, төлөвлөлтийн үйл ажиллагаанд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, мэргэжлийн чиглэлийн олон улсын байгууллагуудтай төрийн болон төрийн бус байгууллагын хүрээнд харилцан дэмжин оролцож, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх;

-   Салбарын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сурталчлах;

Дээш буцах