EN

Газрын харилцааны ажилтан, эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана

Газрын харилцааны салбар үүсч байгуулагдсаны 65 жилийн ой, газрын харилцааны ажилтны өдрийг угтан Газрын харилцааны ажилтан, эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлыг “Газрын харилцааны салбарын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх” агуулгын хүрээнд 2019  оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Их Сургууль дээр зохион байгуулагдах гэж байна.

Тус хуралд газар зохион байгуулалт, газрын кадастр, хот төлөвлөлт, геодези, зураг зүй, газарзүйн мэдээллийн системийн чиглэлээр ажиллаж буй ажилтан, эрдэмтэн, судлаачид, судалгааны ажил хийж буй магистр болон докторын түвшний оюутан хэн бүхэн оролцох боломжтой.

Бүртгэл 2019.04.10-ны 09:00 цагаас 2019.04.15-ны 17:00 цагийн хооронд явагдана.

Ирүүлсэн илтгэлүүдээс 10 илтгэлийг хуралд хэлэлцүүлэх бөгөөд илтгэгч тус бүрд мөнгөн урамшуулал, батламж олгохоос гадна шалгарсан 10 илтгэлийг МУИС-ийн ОУ-ын ISSN дугаартай “Газарзүйн асуудлууд” сэтгүүлийн тусгай дугаарт нийтэлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх мэдээллээс авч болохоос гадна ganpurev@num.edu.mn цахим хаяг болон 99094128 утсаар холбогдон авна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хавсралтаас авна уу.

Дээш буцах