EN

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА А.БАТБАЯРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАВ

Геодези, зураг зүй, суурь судалгаа, газар зохион байгуулалт, хот байгуулалт, бүс нутгийн төлөвлөлт, газрын кадастрын чиглэлээр орон нутагт хийгдэж буй болон 2019 онд хийгдэх ажлуудыг мөрдөгдөж буй хууль, тогтоомж,  норм дүрэм, журмын шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, аймгийн ГХБХБГ болон сумдын Газрын даамал нарыг нэгдсэн удирдлагаар хангах, Засгийн газрын 2018 оны 384 дүгээр “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах зэрэгт анхаарах асуудлаар аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нартай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах замаар харилцан ойлголцож, нэгдсэн шийдэлд хүрэх,  аймгийн ГХБХБГ-ын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, орон нутгийн мэргэжилтнүүдэд агентлагийн бодлого чиглэлийг танилцуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүрэг бүхий Орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг 2019 оны 04 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан удирдамжийн дагуу тус  аймагт ажиллав.

Уулзалт хэлэлцүүлэгт Хөвсгөл аймгийн засаг даргын орлогч Б.Баттогтох, аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Хөгжлийн бодлого хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Э.Аззаяа, Мөрөн сумын орлогч дарга Батбаяр, ХХААГазрын мэргэжилтэн Батбаяр, БОАЖГазрын мэргэжилтэн Үнэнбат, УЦУОШГазрын дарга Адъяасүрэн болон тус газрын мэргэжилтэн Өнөр, Хөвсгөл ус сувгийн дарга Г.Энхбаяр болон ерөнхий инженер Сүхээ, Тусгай хамгаалалттай газрын захиргааны Даваабаяр болон аймгийн ГХБХБГ-ын дарга, мэргэжилтнүүд бүх сумын даамлууд оролцлоо.

Дээш буцах