EN

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР БОЛОН ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛЬ ХАМТРАН АЖИЛЛАХ “САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА.

Газрын харилцааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн захирал А.Буянбаатар нар өнөөдөр /2019 оны 11 сарын 12-ны өдөр/ хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Санамж бичиг байгуулахад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Р.Ганхуяг, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн Газрын менежментийн тэнхимийн эрхлэгч С.Сайнбаяр нар оролцлоо.

Санамж бичиг байгуулснаар газрын харилцааны салбарын боловсон хүчнийг чадавхижуулах, мэргэшүүлэх, салбарын хөгжлийг эрчимжүүлэх, салбарын норм ба дүрэм, стандарт боловсруулах, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлэх чиглэлд төр болон эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллах боломжтой болох юм.

Дээш буцах