EN

ГАР ЗУРГИЙН УРАЛДААН

Монгол Улсад геодези зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90, эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн  дунд газрын зургийн уралдаан зарлаж байна.

 

ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

 

Зорилго

Монгол Улсад геодези зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90, эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан цэцэрлэгийн хүүхэд, сурагчдын дунд газрын зураг, газар зүйн мэдлэгээ сорих, газрын зургийн ач холбогдлыг ойлгуулах, газрын зураг, газар зүйн мэдлэгээ зургийн аргаар илэрхийлэх боломжийг олгох.

Бүтээлийн сэдэв

“Газрын зураг миний амьдралд”, “Миний Гэр газрын зураг дээр”, “Миний Сургууль газрын зураг дээр”, “Миний Цэцэрлэг газрын зураг дээр”.

 

Хамрах хүрээ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон цэцэрлэгийн насны бүх хүүхдүүд өгөгдсөн дараах сэдвийн хүрээнд газрын зураг зурж ирүүлнэ. Үүнд:

-      Цэцэрлэгийн хүүхдүүд: “Миний Цэцэрлэг газрын зураг дээр”, “Миний Гэр газрын зураг дээр” сэдвээр,

-     Ерөнхий боловсролын сургуулийн бага анги буюу 1-5 дугаар ангийн сурагчид: “Миний Сургууль газрын зураг дээр”,  “Миний Гэр газрын зураг дээр”

-    Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчид: “Газрын зураг миний амьдралд”, “Миний Сургууль газрын зураг дээр” сэдвээр бүтээлийг зурна.

 

Тавигдах шаардлага

Уралдаанд оролцох бүтээл нь хүүхдийн уран сэтгэмжээр зурагдсан байх бөгөөд ном, сэтгүүл, сурах бичгээс хуулбарласан буюу бусдын тусламжаар зурсан зургийг уралдаанд оролцуулахгүй.

Бүтээлийг цаасан дээр усан будаг, гуаш, өнгийн харандаа, балын харандаа зэрэг зургийн хэрэгсэл ашиглан А3 форматын /42х59.4 см/ цаасан дээр зурна.

 

Бүтээлийг ирүүлэх хугацаа

Зургийн ар талд овог /бүтнээр/ нэр, хүйс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, сургууль, анги, харилцах утасны дугаарыг бичнэ. Мөн зургийн баруун доод өнцөгт өөрийн нэр болон бүтээлийг зурж дууссан хугацааг бичнэ.

Улаанбаатар хотын оролцогчид бүтээлээ 2020 оны 10 дугаар сарын 1-ээс 10 дугаар сарын 15 хүртэл Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Засгийн газрын XII байр, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 125 тоот өрөөнд, хөдөө, орон нутгийн оролцогчид бүтээлээ харъяалах аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2020 оны 10 дугаар сарын 1-ээс 10 дугаар сарын 15 хүртэл ирүүлнэ. 

 

Бүтээлийг шалгаруулах

Хөдөө, орон нутгийн оролцогчдын урьдчилсан шалгаруулалтыг аймгийн ГХБХБГ 2020 оны 10 дугаар сарын 20-ны дотор явуулж, 3 насны ангилалд тус бүр 3 бүтээлийг шалгаруулан 2020 оны 10 дугаар сарын 25-ны дотор ГЗБГЗЗГ-т ирүүлнэ.

Нэгдсэн шалгаруулалтыг мэргэжлийн шүүгчид 2020 оны 11 дүгээр сарын 01 өдрийн дотор багтаан шалгаруулна.

 

Шагнал

3 насны ангилал бүрт эхний 3 байр эзлүүлэн өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна. Бүтээлийг Геодези, зураг зүйн салбарын түүхэн үзэсгэлэнд байршуулна.

 

Зохион байгуулагч

Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо.

 

Холбоо барих

Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Засгийн газрын XII байр, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 125 тоот өрөө

Утас: 262461, 99012770

Цахим хаяг: www.gazar.gov.mn

Цахим шуудан: info@gazar.gov.mn

Дээш буцах