EN

“ЦУСАА ӨГЧ, АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” аяныг зохион байгууллаа

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь  “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийн хүрээнд “ЦУСАА ӨГЧ, АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” уриан дор цус бэлэглэх сайн үйлсийн аяныг Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран 5 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа. 

Тус аянд Барилга хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагчид нэгдсэн байна. 

Барилга хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албан хаагчид өнөөдөр сайн дураараа цусаа өгч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зарим албан хаагчид мөн сайн дураараа нэгдлээ. Харин аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар бүр тухайн аймаг дээрээ зохион байгуулж, аянд нэгдлээ. 

1 удаа цусаа бэлэглээд 3 хүний амийг аварч АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ.

Дээш буцах