EN

ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай цахимаар холбогдож, бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтанд аймгийн ГХБХБГ-ын асуудал хариуцсан мэргэжилтэн, 19 сумын газрын даамал, нийт 21 мэргэжилтэн хамрагдлаа.

Зураг 1. ССМХ-ийн дарга П.Нямдаваа, Ногоон-Алт төслийн ажилтан Б.Будбаатар

Зураг 2. Аймгийн ГХБХБГ-т вебд оруулж байгаа мэдээллийг танилцуулж байгаа нь.

Сургалтын хүрээнд бэлчээрийн мониторингийн солбицол, бүс бүслүүрийн мэдээлэл, ургамлын бүрхэц, хээрийн судалгааны фото зураг, биомасс тооцох, малын тоо мэдээ, бэлчээрийн үнэлгээ болон сэргэх чадавхи зэрэг мэдээллүүдийг вебд оруулах, тайлан мэдээг бэлтгэх зэрэг чадваруудыг эзэмшүүлэх юм.

Бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын өөрчлөлтийг тогтсон хугацаанд тогтмол хянах, өөрчлөлтийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ашиглалтыг тохируулах, үнэлэлт, дүгнэлт өгөх, холбогдох мэдээллийн санг үүсгэн хэрэглэгчдийг мэдээллээр хангах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавихад суурь мэдээлэл болгох зорилгоор бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлдэг юм.

Өнөөдрийн байдлаар нийт 21 аймгийн 305 сумыг хамарсан 4617 бэлчээрийн газрын фото мониторингийн цэгийг байгуулан, тогтмол хяналт тавин ажиллаж байна.

Дээш буцах