EN

Ази, номхон далайн бүс нутгийн хорооны ээлжит хурал 2022

Сингапур улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн хорооны “Газрын харилцаа ба менежментийн шинжээчдийн бүлгийн IV хурлын үеэр Ази, номхон далайн бүс нутгийн хорооны ээлжит хурал 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр болж байна.
Хурлаар Геодези, Газрын харилцаа, Орон зайн мэдээллийн Ажлын хэсгүүдийн тайлан болон НҮБ-ын шинжээчдийн хорооны нарийн бичгийн дарга нар хийгдсэн ажлууд болон төлөвлөж буй ажлуудын товч танилцуулга хийлээ. Мөн гишүүн орнууд Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.
Онцолсон сэдвүүд:
• Үр дүнтэй Газрын харилцаа нь тогтвортой хөгжлийг дэмждэг бол Тогтвортой хөгжлийг бий болгоход Үр дүнтэй Газрын харилцаа шаардлагатай юм.
• Үр дүнтэй Газрын харилцааны тогтолцоог хэрэгжүүлэхэд үнэлгээ, удирдамж, мэдлэгийг хөгжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, хамтын ажиллагаа болон амжилттай туршлага солилцоог өргөжүүлэх зэрэг зорилтууддаа хүрэхээр ажиллаж байна.
• Дрон, лазер, хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологийг ашиглан 3D загвар болон зураглал хийснээр бусад олон салбарт ашиглагдах боломжтой.
• Нэгдсэн Орон зайн мэдээлийн систем нь Нэг өгөгдөл, нэг зураглал, нэг мэдээллийн сан юм.
Дээш буцах