EN

ГЕОЛОГИ, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ АТЛАСЫГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ОЛОН НИЙТЭД ТОЛИЛУУЛЖ БАЙНА

ГЕОЛОГИ, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ АТЛАСЫГ

ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ОЛОН НИЙТЭД ТОЛИЛУУЛЖ БАЙНА 

    Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2020 онд “Геологи, хүрээлэн буй орчны атлас”-ыг эмхтгэн хэвлүүлсэн.

    Уг атлас нь Монгол улсын хөрс болон ургамлан бүрхэвч, геологи, геоморфологи, инженер-геологийн нөхцөл, мужлал, онцгой шинж чанар бүхий ул хөрс, цэвдэгт чулуулаг, гидрогеологийн нөхцөл, байгалийн тогтоц, зүй тогтлыг газрын зурагт тусган харуулсан, байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглан хамгаалах, дүн шинжилгээ хийх, хүн ам шинээр суурьших суурин газруудыг төлөвлөхөд суурь мэдээлэл болгон ашиглах зэрэг чухал ач холбогдолтой юм.

    “Геологи хүрээлэн буй орчны атлас”-ыг цахим хэлбэрээр төрийн байгууллагууд болон хувийн хэвшил, их дээд сургуулиудын багш, эрдэмтэн судлаачид, оюутнууд, иргэд, олон нийтийн хэрэгцээнд зориулан толилуулж байна.

Атласыг үзэх бол энд дарна уу.

Дээш буцах