EN

ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД ОРОЛЦОНО УУ

       

        Геодези, зураг зүйн салбарын 90, Төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан зохион байгуулж буй шилдэг илтгэл шалгаруулах уралдаанд их, дээд сургуулийн Геодези, зураг зүйн чиглэлээр суралцаж буй геодезийн бакалаврын ангийн оюутан, салбарын мэргэжилтэн, инженер техникийн ажилтнууд, судалгаа, шинжилгээний ажилтан, багш, докторант, магистрант та бүхнийг оролцохыг урьж байна. 

         Илтгэлийг цаасан дугтуйнд хийж битүүмжлэн овог нэр, хаяг, холбоо барих утсыг тодорхой бичиж 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 17.00 цаг хүртэл Засгийн газрын XII байр 125 тоотод ирүүлэх эсвэл undarmaa.d@gazar.gov.mn э-мэйл хаягаар ирүүлнэ.

       

         Танилцуулга Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Хурлын танхим /205 тоот/-д 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цагт зохион байгуулагдана.

Зохион байгуулагч

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо.

                                  Холбоо барих

Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Засгийн газрын XII байр, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 125 тоот өрөө

Утас: 262461, 96010953, 88056133

Цахим хаяг: www.gazar.gov.mn

Хөтөлбөрийн удирдамжийг хавсралтаас харна уу.

Дээш буцах