EN

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ. /2020-02-11/

1. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ) нь Салбарын тусгай зөвшөөрөл, мэргэжлийн байгууллагын эрх олгох, тэдгээрт хяналт тавих үйл ажиллагааг цахимд шилжүүлэх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх болон газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг олгох, сунгахтай холбоотой төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулж, вебд суурилсан программ хангамж хөгжүүлэх болно.

3.Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг албан бичигт дурдаж хуульд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

  •  Байгууллагын ерөнхий танилцуулга;
  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
  • Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /сүүлийн 1 жилийн буюу 2019 оны санхүүгийн тайлан/;
  • Татвар, Нийгмийн даатгалын газар, ШШГЕГазрын тодорхойлолт зэргийг тендер зарласан өдрөөс хойшх байдлаар ирүүлнэ;
  • Харилцагч банкны тодорхойлолт;
  • Ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно;
  • Сүүлийн 5 жил ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл, ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, танилцуулга.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 30 минутаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү.

 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3,

Засгийн газрын 12-р байр, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, 2 давхар, 215б тоот,

Утас: 252682, 88050166

Дээш буцах