EN

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1.    Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ) нь Шинжээчийн дүгнэлт гаргах ажлын хээрийн хэмжилт, кадастрын судалгаа, газар зохион байгуулалтын ажлын боловсруулалтыг гүйцэтгэх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.    Энэхүү зөвлөх үйлчилгээ нь бүх шатны шүүх болон төрийн байгууллагын шийдвэрийг үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргах ажлын хээрийн хэмжилт, кадастрын судалгаа, газар зохион байгуулалтын ажлын боловсруулалт хэмжилт, зураглал хийх ажлыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх болно.

3.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, татварын тодорхойлолт, харилцагч банкны мэдэгдэл, нийгмийн даатгалын тодорхойлолт) ирүүлнэ.

4.    Мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3, Засгийн газрын 12-р байр.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, 1 давхар, 105 тоот,

Утас: 51-260785

Дээш буцах