EN

ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД

Мэдэгдэл хүргүүлэх тухай

Тус газраас Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, сэргээх, үйл ажиллагааны тайлан хүлээн авах, дүгнэлт гаргах үйл ажиллагааг 2021 оны 01 дүгээр сараас эхлэн цахим системээр дамжуулан зохион байгуулж байна.

2021 оны 01 дүгээр сараас өмнө тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгжүүд цахим системд удирдах болон инженер техникийн ажилтан, багаж тоног төхөөрөмжийн мэдээллийг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор “license.gazar.gov.mn” цахим системд оруулах шаардлагатай байна.

Дээрх заасан хугацаанд мэдээллээ оруулаагүй бол Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээний 2.10, 2.11-д заасан үүргээ биелүүлэхгүй гэж үзэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон “Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ын 5.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээг авахыг үүгээр мэдэгдэж байна.

Дээш буцах