EN

“Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг хуулийн этгээдэд олгох, тэдгээрт хяналт тавих журам” шинэчлэгдэн батлагдлаа

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 191 дүгээр тушаалаар “Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг хуулийн этгээдэд олгох, тэдгээрт хяналт тавих журам” шинэчлэгдэн батлагдаж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 4631 дугаарт бүртгэгдлээ.

Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 246 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсон болно.

Цаашид энэхүү журмын дагуу Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх авах болон сунгуулах хүсэлтээ манай газарт ирүүлэхээр болсныг мэдэгдье.

Дээш буцах