2002 оны 6 дугаар сарын 7-ны өдөр |
Улаанбаатар хот |
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.13-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:
1.Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:
1/ Газрын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бэлтгэл ажлыг хангах хүрээнд тодорхой үе шаттай төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх;
2/ холбогдох эрх зүйн актыг Газрын тухай хуульд нийцүүлэн 2002 онд багтаан шинэчлэх..
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хороо /Ш.Гунгаадорж/-д даалгасугай.