1995 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр |
Улаанбаатар хот |
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
2 дугаар зүйл.Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж
1.Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
/Энэ зүйлийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
21 дүгээр зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1/“байгалийн ургамал” гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг;
2/“байгалийн ургамлын нөөц” гэж тухайн зүйл ургамлын тархац нутаг дахь нийт хэмжээг;
3/“байгалийн ургамлын тархац, нөөцийн судалгаа” гэж тухайн зүйл ургамлын тархац нутаг, нөөцийн хэмжээг тогтоох зорилгоор хийгдэж байгаа судалгааг;
4/“байгалийн ургамлыг тарималжуулах” гэж байгалийн ургамлыг хамгаалах, удмын санг хадгалах, түүхий эд болгон ашиглах зорилгоор тарьж ургуулах, үржүүлэх ажиллагааг;
5/“ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж тухайн зүйл ургамлын оршин амьдрах нөхцөл болон экологийн, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн ач холбогдлоор нь үнэлсэн тусгай аргачлалын дагуу тооцсон нэгж жингийн мөнгөн үнэлгээг;
6/“харь ургамал” гэж улсын хилийн гаднаас зориудаар болон санамсаргүй байдлаар зөөвөрлөгдөн ирж, нутагшиж байгаа зүйл ургамлыг.
/Энэ зүйлийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
3 дугаар зүйл.Ургамлын сан, түүний ангилал
1.Монгол Улсын нутаг дэвсгэрийн хуурай газар, усны бүх зүйлийн гуурст ургамал, хөвд, замаг, хаг, мөөг болон бичил биетнээс ургамлын сан бүрдэнэ.
2.Ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараахь байдлаар ангилна:
1/нэн ховор;
2/ховор;
3/элбэг.
3.Нэн ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон /энэ хуулийн хавсралтаар тогтоосон/ ургамал хамаарна.
4.Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална.
5.Энэ зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаас бусад ургамлыг элбэг ургамалд тооцно.
/Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4 дүгээр зүйл.Ургамлыг хамгаалах үйл ажиллагааны удирдлага
5 дугаар зүйл.Ургамлын нөөцийн мэдээллийн сан
1.Ургамлын нөөцийн мэдээллийн сан дараахь үзүүлэлтээс бүрдэнэ:
1/ургамлын тархац, нөөцийн хэмжээ, түүний үнэлгээ;
2/ургамлын хатаамал, бэлдмэл, үрийн цуглуулга;
3/ургамлын судалгааны тайлан, мэдээ баримт;
4/ургамлын хяналт-шинжилгээний ажиглалт, хэмжилтийн мэдээ баримт;
5/ургамал хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээний мэдээ.
2.Ургамлын мэдээллийн санг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.
6 дугаар зүйл.Ургамал ашигласны төлбөр
1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага төрийн өмчийн газар дахь ургамлыг ашиглахдаа хууль тогтоомжид заасны дагуу төлбөр төлнө.
2.Ургамал ашигласны төлбөрийн дээд, доод хэмжээ, төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журмыг хуулиар тогтооно.
7 дугаар зүйл.Ургамлыг хамгаалах
1.Ургамлыг гал түймэр, өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавьж болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах ажлыг бүх шатны Засаг дарга улсын төсвийн хөрөнгөөр, гэрээний дагуу газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ.
2.Нэн ховор, унаган буюу үлдвэр ургамлын удмын санг хамгаалах зорилгоор ургамлыг тарималжуулах, нутагшуулах ажлыг төрийн захиргааны төв байгууллага мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.
3.Ургамлыг өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавьж, хими, биологийн бодисын хортой нөлөөллөөс хамгаалах, хорио цээр тогтоох журмыг хуулиар тогтооно.
4.Ургамлыг өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавьжаас хамгаалахад байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид *төрийн захиргааны төв байгууллага* гэх/-ын зөвшөөрснөөс бусад химийн бодис хэрэглэхийг хориглоно.
/Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5.Нэн ховор ургамал бүхий газрыг тухайн ургамал хамгаалах, нөхөн сэргээхээс бусад зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхийг хориглоно.
6.Харь ургамлыг төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд тарималжуулахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
7.Харь ургамлыг байгальд тарималжуулахад зориулалтын хязгаарлаж битүүмжилсэн талбайг ашиглана.
/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
71 дүгээр зүйл.Ургамлын тархац, нөөцийн судалгаа явуулах, экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоох
1.Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа ургамлын тархац, нөөцийн судалгааг 5 жил тутамд төрийн захиргааны төв байгууллага, шинжлэх ухааны байгууллагатай хамтран явуулна.
2.Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
3.Ургамлын тархац, нөөцийн судалгаа явуулах, экологи-эдийн засгийн үнэлгээ хийх зардлыг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн улсын төсвөөс санхүүжүүлнэ.
4.Үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэж болох ургамлын төрөл, зүйлийн нэр, түүх дээд хязгаарыг төрийн захиргааны төв байгууллага жил бүр тогтооно.
/Энэ зүйлийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
8 дугаар зүйл.Ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг хориглох газар
1.Байгаль орчны тэнцлийг хангах ач холбогдол бүхий дараахь газар нутагт ургамлыг нөөцийнх нь хэмжээг үл харгалзан үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг хориглоно:
1/хот, тосгон, бусад суурины ногоон бүс;
2/гол, горхины эх болон нуур, цөөрмийн эргээс 2 километрийн доторхи газар;
3/нэн ховор амьтны байршил газар;
4/баянбүрд;
5/ургамлын бүрхэвч нь талхлагдсан газар;
6/элсний нүүлтээс хамгаалах ач холбогдол бүхий газар;
7/хөрсний элэгдлээс хамгаалах зурвас газар.
2.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4, 6, 7-д заасан газар, түүний заагийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтооно.
З.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-4-т заасан газар мал бэлчээж болно.
9 дүгээр зүйл.Ургамлыг нөхөн сэргээх
10 дугаар зүйл.Ургамлыг ашиглах зориулалт
11 дүгээр зүйл.Ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах
1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэн ховор, ховор ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно.
/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2.Судалгаа, шинжилгээ, ахуйн зориулалтаар ашиглахаар түүж бэлтгэсэн ургамлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах, орлого олох зорилгоор бусдад борлуулахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12 дугаар зүйл.Ургамлыг ахуйн зориулалтаар ашиглах
13 дугаар зүйл.Ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах
1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага элбэг ургамлыг хүнсний, техникийн болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах зориулалтаар ашиглаж болно.
2.Эм бэлтгэн найруулах ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага ховор болон элбэг ургамлыг эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болно.
3.Элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг аймаг, нийслэлийн байгаль орчны албаны дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга, ховор ургамлыг эм үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно.
/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
4.Ургамлын үндэс, үндэслэг иш, булцууны 50 ба түүнээс дээш хувийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тохиолдолд тухайн ургамлыг тарималжуулсан байна.
/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
14 дүгээр зүйл.Бэлчээр, хадлангийн ургамлыг мал тэжээх зориулалтаар ашиглах
1.Бэлчээрийн мал аж ахуйн эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оршин суугаа /оршин байгаа/ сум, дүүргийн газар нутагт мал бэлчээх, хадлан авах зэргээр бэлчээр, хадлангийн газар дахь ургамлыг ашиглахдаа Газрын тухай хуулийн 52, 53 дугаар зүйлийг баримтална.
/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нэн ховор ургамлыг хамгаалах зорилгоор түүний ургадаг газар мал бэлчээх, хадлан авахыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн 2 хүртэл жилийн хугацаагаар хориглож болно.
/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3.Ургамлыг нөхөн сэргээх буюу нөхөн сэргэх нөхцөлийг бүрдүүлэх, хамгаалах зорилгоор бэлчээр, хадлангийн газрыг хуваарьтай, даацад нь тохируулж ашиглуулах асуудлыг сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга шийдвэрлэнэ.
15 дугаар зүйл.Ургамлыг ашиглах зөвшөөрөл олгох журам
1.Үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал ашиглах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг өөрийн зардлаар хийлгэж, тухайн ургамлын нөөцийн хэмжээг тогтоолгож, ашиглахыг хүсч буй ургамлын зүйлийн нэр, эрхтэн, ашиглах зориулалт, хэмжээ, хугацаа, нөхөн сэргээх арга хэмжээг тусгасан төсөл боловсруулан холбогдох мэргэжлийн байгууллагаар хянуулж ургамлыг ашиглах зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага буюу албан тушаалтанд өгнө.
2.Ургамлыг ашиглах зөвшөөрөл олгох байгууллага буюу албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ургамал ашиглах тухай хүсэлтийг тухайн этгээдийн боловсруулсан төсөл, түүний талаархи мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хүсэлт хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.
3.Ургамлыг ашиглах зөвшөөрлийг эрхийн бичгээр олгоно. Эрхийн бичгийг бусдад шилжүүлэн ашиглуулахыг хориглоно.
4.Эрхийн бичигт ургамлыг түүж бэлтгэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, ургамлын зүйлийн нэр, эрхтэн, түүж бэлтгэх хэмжээ, хугацаа, газрыг заана.
5.Тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч ургамал ашиглах эрхийн бичгийг үндэслэн ургамлыг түүж бэлтгэх газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зааж өгнө.
16 дугаар зүйл.Ургамлыг түүж бэлтгэх журам, хэмжээ, хугацаа
1.Ургамал ашиглах зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ургамлыг түүж бэлтгэх журам, ашиглахыг зөвшөөрсөн хэмжээ, хугацааг баримтлан түүж бэлтгэнэ.
2.Ургамлыг түүж бэлтгэх журам, хэмжээ, хугацааг мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
17 дугаар зүйл.Ургамлыг гадаад улсад гаргах, гадаадын иргэн түүж бэлтгэх
1.Ургамлыг гадаад улсад гаргах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно.
2.Гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгалийн ургамлыг аливаа зориулалтаар түүж бэлтгэхийг хориглоно.
/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.Ургамлын олон наст үндэс, үндэслэг иш, булцууг төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадаадад гаргахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
4.Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
5.Судалгаа, шинжилгээний зориулалтаар гадаадад гаргах ургамлын хэмжээг Засгийн газар тогтооно.
/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
18 дугаар зүйл.Ургамлыг ашиглах зорилгоор газар эзэмшүүлэх, ашиглуулах
1.Сум, дүүргийн Засаг дарга ургамлыг нь үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зорилгоор түүний тархац газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тодорхой хугацаатайгаар Газрын тухай хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулан эзэмшүүлж, ашиглуулж болно.
2.Ургамал ашиглах зорилгоор түүний тархац газрыг эзэмшиж, ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн З4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана:
/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
1/тухайн газарт ашиглах ургамлын нэр, ашиглах хэмжээ;
2/ургамлыг ашиглах нөхцөл, болзол;
3/гэрээ байгуулагч талуудын тухайн ургамлыг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон эрх, үүрэг, хариуцлага.
3.Ургамлыг ашиглах зорилгоор түүний тархац газрыг эзэмшигч, ашиглагч нь тухайн ургамлыг болон түүний ургах орчинг хамгаалах, нөхөн сэргээх үүрэг хүлээхээс гадна Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх, үүрэгтэй байна.
/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
4.Ургамлыг нь ашиглахаас өөр зориулалтаар газрыг гэрээний дагуу эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн эзэмшил, ашиглалтын газар дахь ургамлыг зохих журмын дагуу зөвшөөрөл авч үйлдвэрлэлийн зориулалтаар бол төлбөртэйгээр, ахуйн зориулалтаар бол төлбөргүйгээр ашиглана.
19 дүгээр зүйл.Ургамал ашиглагчийн үүрэг
1/ургамлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх;
2/ургамлыг түүж бэлтгэх, нөхөн сэргээх журмыг баримтлах;
3/журам, зөвшөөрөлд заасан хэмжээ, хугацаанд ургамлыг түүж бэлтгэх;
4/нэг наст ургамлыг түүний үр боловсросны дараа түүж бэлтгэх;
5/ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, нөөцийн хэмжээг өөрийн зардлаар тогтоолгон, ургамлыг нөхөн сэргээх буюу нөхөн сэргэх нөхцөлийг бүрдүүлэх;
6/ургамлыг нь ашиглах зорилгоор газар эзэмших, ашиглах гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх.
20 дугаар зүйл.Мансууруулах бодис бүхий ургамал
1.Мансууруулах бодис бүхий ургамлын жагсаалтыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.
2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мансууруулах бодис бүхий ургамал ашиглаж эм бэлтгэн найруулах аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн зөвшөөрөл олгож тэдгээрийг тусгай бүртгэлд бүртгэнэ.
/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3.Иргэн, түүнчлэн энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад аж ахуйн нэгж, байгууллага мансууруулах бодис бүхий ургамлыг түүх, ашиглах, тарихыг хориглоно.
21 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
22 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох