EN

"НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ" СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

    Монгол улсын засгийн газраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын яам болон харъяа байгууллагуудын "нээлттэй өдөрлөг" өнөөдөр 2019 оны 9 дүгээр сарын 23-нд Сүхбаатарын талбай дээр амжилттай явагдлаа. Мөн “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар” нь 2019 оныг салбарынхаа хэмжээнд иргэн төвтэй ил тод, ухаалаг газрын харилцааны жил болгон зарласан. Өдөрлөгийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан үг хэлж албан ёсоор нээлээ.

    Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр нээлтийн арга хэмжээнд оролцон үг хэлж, телевиз, сонины сэтгүүлчдэд ярилцлага өгч, газар зохион байгуулалтын төлөвлөлт, өмчлөл, газрын бирж зэрэг хийгдэж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.

Өнөөдөр иргэд та бүхэн өдөрлөгийн үеэр

Газар зохион байгуулалтын чиглэлээр

  •      Төлөвлөлтийн мэдээлэл
  •      Хилийн цэсийн мэдээлэл /засаг захиргааны/
  •      Тусгай хэрэгцээний газрын мэдээлэл
  •      Иргэнд өмчлүүлэх газрын мэдээлэл

Хот байгуулалтын чиглэлээр

  •       Хотын хаягжилт
  •       Хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл

Геодези зураг зүйн чиглэлээр

  •       Газрын зураг болон түүхэн зураг
  •       Багаж тоног төхөөрөмж
  •       Инженерийн шугам, шүлжээний мэдээлэл

Үйлчилгээ

  •       Газрын лавлагаа мэдээлэл   /egazar.gov.mn/
  •       Газрын цахим бирж, дуудлага худалдаа   /mle.mn/
  •       Газрын кадастрын зургийн үйлчилгээ   /НГЗБА/
  •       Иргэнд өмчлүүлэх газрын мэдээлэл   /НГЗБА/
  •       Өргөдөл хүлээн авч шийдвэрлэх, боломжтойг нь газар дээр нь шийдэх

зэрэг мэдээлэл, үйлчилгээг авах боломжтой юм. Мөн дээрх мэдээллүүдийг байгууллагын www.gazar.gov.mn цахим хуудас хаягаас харах боломж нээлттэй байгаа.

    Мөн өдөрлөгт Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албаныхан өргөдөл хүлээн авч байна. Монголын газар зохион байгуулагчдын холбоо, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо шинэ техник, технологийн дэвшилийг танилцуулан оролцлоо.  

Дээш буцах