Агаар сансрын зургийн мэдээллийн сан

2016 оны 03-р сарын 10

АГААР, САНСРЫН ЗУРГИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд 1967-1990 онд ЗХУ(хуучин нэрээр) -ын Батлан хамгаалах яамны Цэргийн агаар мандлаас газрын зураг авах газар, Москва, Новосибирск хотуудын Аэрогеодезийн үйлдвэр болон УГЗЗГ (хуучин нэрээр)-аас хариуцан улс эх орныг зурагжуулах ажлыг хийж эхэлсэн.

Агаар, сансрын зургийн мэдээллийн санд дараах баримтууд хадгалагдаж байна. Үүнд:

Нэг.Том масштабын байр зүйн зураг

Эдгээр зургуудыг хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө гаргах, шинээр барилга байшин барих талбайг сонгох, барилгын улаан шугам татах, гэр хорооллын байршилт хэтийн төлөвлөлт, газар ашиглалт, инженерийн шугам сүлжээний ашиглалт, хамгаалалт, төлөвлөлтөд тавих хяналт зэрэгт 1:500-1:5 000-ны масштабын тоон байр зүйн зургийг ашиглаж байна.

ХоёрАгаарсансрын зураг

Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар мандлаас зураг авах ажиллагаа 1967 оноос, сансрын хиймэл дагуулаас зураг авах ажиллагаа 1972 оноос эхэлсэн байна.

Энэ хугацаанд агаар мандлаас авсан газрын зургийн дийлэнх хувийг 1:32 000, 1:45 000, 1:60 000, 1:100 000-ны масштабтай зураглал, сансрын хиймэл дагуулаас авсан газрын зургийн дийлэнх хувийг 1:200 000-1:1 000 000-ны масштабтай зураглал эзэлж байгаа юм.

АГААР, САНСРЫН ЗУРГИЙН ЦААСАН МЭДЭЭЛЭЛ

  1. 1961-1983, 1980-1994 онуудад хийгдсэн агаарын зургийн хальс 343 436 кадр
  2. 2002 оны Монгол улс, БНХАУ хоёр улсын хилийн шугамын дагуух агаарын зураг 6000 кадр
  3. Сэдэвчилсэн (Карта лесного фонда- Ойн сангийн зураг, Кормоботаническая карта- Бэлчээрийн ургамлын зураг, Карта использование почв- Хөрс ашиглалтын зураг, Карта ландшафтно-типологичесого районирования-, Карта земельного фонда- Газрын нөөцийн зураг, Геологи-структурная карта с элементами неотектоники-Неотектоникийн элементүүдтэй, Карта средного многолетного стока поверхностных и подземных вода-Газар доорх ба дээрх усны олон жилийн дундаж тунадасны зураг) зураг 2218 ширхэг зураг
  4. 1:200 000-1:1 000 000-ын масштабтай сансрын зургийн фото план, түүний хэвлэлийн эх 313 ширхэг зураг
  5. Хот суурин газрын том масштабын байр зүйн зураг 4980 ширхэг зураг
  6. Ортофото зураг 5100 кадр
  7. Агаарын зургийн репродуцки 8052 ширхэг зураг

АГААР, САНСРЫН ЗУРГИЙН ТООН МЭДЭЭЛЭЛ

  1. 1:200 000-1:1 000 000-ын масштабтай сансрын зургийн фото план, түүний хэвлэлийн эх 313 хуудас зураг
  2. Хот суурин газрын том масштабын байр зүйн зураг 211 CD
  3. “Koica”-ийн Улаанбаатар хотын 1:1000-ны масштабтай байр зүйн зураг зохиох төслийн  хүрээнд зураг авалтаар хийгдсэн агаарын зураг 347 CD
  4. Мянганы сорилтын сангийн төслийн хүрээнд зураг авалтаар хийгдсэн Улаанбаатар, Завхан, Дархан, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Төв, Орхон, Ховд, Хэнтий хотуудын сууршилын бүсийн сансрын зураг 33 DVD
  5. Америкийн HRVD төслийн хүрээнд зураг авалтаар хийгдсэн Замын-Үүд Алтанбулаг дахь чөлөөт бүс, Сайншанд дах аж үйлдвэрийн парк, Төв аймгийн хөшигтийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлын 50000-ны масштабтай байр зүйн зураг 23CD
  6. Скайнердсан ортофото болон сансрын зураг 347 кадр

2013 онд 20, 2014 онд 47 гэрээт ажлыг акт үйлдэж мэдээллийн санд хүлээн авсан.

Агаараас авсан газрын зургийг дараах зорилгоор авч ашиглаж байна. Үүнд:

1. Геологи, хайгуул ашигт малтмал:

Ашигт малтмалын орд түүний тархацыг тогтоох, геологийн нарийвчилсан зураглал хийхэд агаар мандлаас авсан 1:17 000, 1:32 000, 1:45 000, 1:60 000-ны масштабтай газрын гэрэл зургийн хэрэглээ их байдаг.

2. Ойн аж ахуй, түүний нөхөн сэргээлтэд:

Ойн тархацын байдал, түүний нөөц, нөхөн сэргээлт, ойн судалгааны нарийвчилсан зураглал хийхэд агаар мандлаас авсан 1:17 000, 1:32 000, 1:45 000-ны масштабтай газрын гэрэл зургийн захиалга зонхилж байдаг.

3. Ургамал, хөрс, газар тариалан:ургамлын ургацын байдал, түүний тархалт, чийгшилт, хөрсний элэгдэл, түүний тархалт, чийгшилт, газар тариалангийн талбайн хэмжээ тодорхойлох зэрэгт 1:17 000, 1:32 000-ны масштабтай газрын гэрэл зургийг ашиглаж байна.

Тус мэдээллийн санд агаар мандлаас авсан газрын зургийн төрөл бүрийн масштабын 360225 ширхэг негатив хальс буюу 1109 ширхэг банк, 3661 ширхэг картон суурьтай дэлгэмэл монтажийн репродукци 4391 ширхэг негатив репродукци, тоон байр зүйн болон агаар, сансрын зургийн DVD, CD 760 ширхэг, 499 ширхэг техникийн тайлан байнга хадгалах хадгаламжийн нэгжийн хэлбэрээр мэдээллийн сангийн үндсэн санг бүрдүүлж байна.

Тоон байр зүйн зураг

      Шинээр барилга байшин барих, талбайг сонгох, барилгын улаан шугам татах, гэр хорооллын байршилт хэтийн төлөвлөлт, газар ашиглалт, инженерийн шугам сүлжээний ашиглалт, хамгаалалт, төлөвлөлтөд тавих хяналт зэрэгт 1:500-1:5 000-ны масштабын тоон байр зүйн зургийг ашиглаж байна.

  • 1:500 –ны масштабтай байр зүйн зураг -3 CD /Улаанбаатархот/
  • 1:1000-ны масштабтай байр зүйн зураг – 383 CD  /2000-2009 он/
  • 1:2000-ны масштабтай байр зүйн зураг - 21 CD /1980-1982 он/
  • 1:5000 ны масштабтай байр зүйн зураг – /Улаанбаатар хот/
  • 1:10 000-ны масштабтай байр зүйн зураг /Улаанбаатар хот/

Зураг-1. 1:1000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулсан байдал
Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар мандлаас зураг авах ажиллагаа 1967 оноос, сансрын хиймэл дагуулаас зураг авах ажиллагаа 1972 оноос эхэлсэн байна. 
Агаарын зургийн дийлэнх хувийг 1:32 000, 1:45 000, 1:60 000, 1:100 000-ны масштабтай зураглал, сансрын хиймэл дагуулаас авсан газрын зургийн дийлэнх хувийг 1:200 000-1:1 000 000-ны масштабтай зураглал эзэлж байгаа юм. 
Геологи, хайгуул ашигт малтмалын орд түүний тархацыг тогтоох, геологийн нарийвчилсан зураглал хийхэд агаар мандлаас авсан 1:17 000, 1:32 000, 1:45 000, 1:60 000-ны масштабтай агаарын зургийг ашиглаж байна.
       
Зураг-2. МУ-ын нутаг дэвсгэрийг 1:32 000-ны масштабтай агаарын зургаар зурагжуулсан байдал
Ойн аж ахуй, түүний нөхөн сэргээлт, ойн тархацын байдал, түүний нөөц, нөхөн сэргээлт, ойн судалгааны нарийвчилсан зураглал хийхэд агаар мандлаас авсан 1:17 000, 1:32 000, 1:45 000-ны масштабтай агаарын зургийг ашиглаж байна.
       
Зураг-3. МУ-ын нутаг дэвсгэрийг 1:45 000-ны масштабтай агаарын зургаар зурагжуулсан байдал 
Ургамал, хөрс, газар тариалан, ургамлын ургацын байдал, түүний тархалт, чийгшилт, хөрсний элэгдэл, түүний тархалт, чийгшилт, газар тариалангийн талбайн хэмжээ тодорхойлох зэрэгт 1:60 000, 1:17 000, 1:32 000-ны масштабтай агаарын зургийг ашиглаж байна.
                     
Зураг-4. МУ-ын нутаг дэвсгэрийг 1:60 000-ны масштабтай агаарын зургаар зурагжуулсан байдал 
                         
Зураг-5. МУ-ын нутаг дэвсгэрийг 1:100 000-ны масштабтай агаарын зургаар зурагжуулсан байдал 
Ортофото агаарын зураг
Томоохон хот, суурин газар болон УБ хотын ортофото агаарын зураг
Улаанбаатар, Дархан , Эрдэнэт, Сүхбаатар, Зүүнхараа, Зуунмод хотуудын 2002-2005 оны агаарын зураг /ортофото/
МУ-ын нутаг дэвсгэрийг зурагжуулах бодлогын хүрээнд 2001 оноос Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн “Кадастрын зураглал ба газрын бүртгэл төсөл” мөн Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар /JICA/ Улаанбаатар болон төвийн бүсийн томоохон хотуудад ортофото агаарын зураглалын ажил хийж, газрын гадаргын тоон загвар боловруулсан. 
      
Зураг-6. Улаанбаатар хотын 2002 онд хийгдсэн 1:2000-ны масштабтай 
ортофото агаарын зургийн бүдүүвч схем
Улаанбаатар хотын төв болон алслагдсан дүүргүүдэд нийт 84825 га талбайд 2002, 2005, 2007 онуудад ортофото агаарын зураглал хийгдсэн.Үүнд:
Улаанбаатар хотын төвийн дүүргүүдэд/ Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Сонгино-Хайрхан, Баянзүрх, Чингэлтэй/ 70000 га, Налайх дүүрэг 5135 га, Багануур дүүрэг 7065 га, Багахангай дүүрэг 2625 га талбайд ортофото агаарын зураглал хийгдсэн байна.

Хүгнэгт-1. Улаанбаатар хотод ортофото агаарын зургийн тоо ширхэг, масштаб

                 
Зураг-7. Улаанбаатар хотын 2005 онд хийгдсэн 1:2000-ны масштабтай ортофото агаарын зургийн бүдүүвч схем
            
Зураг-8. 2007 онд хийгдсэн 1:5000 –ны масштабтай өнгөт ортофото агаарын зураг

Cанал асуулга

Фейсбүүк