ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2015 оны 07-р сарын 01

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар нь Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтэц байгуулах ажлын хүрээнд хийгдэж буй суурь мэдээллийн сангуудийг нэгтгэн, сайжруулсан загвар бүтцийн дагуу геомэдээллийн сан үүсгэх ажлыг  хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь ГХГЗЗГ-ын Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурь мэдээллийг бий болгох ажлын хүрээнд хийгдсэн мэдээллийн сан, өгөгдлүүдэд дүн шинжилгээ хийж, мэдээллийн сангуудын бүтэц, агуулгыг судлан сайжруулах, шаардлагатай өгөгдөл мэдээллийг хөрвүүлэх, засварлах, нэгдсэн стандартын дагуу чанарын хяналт хийж мэдээллийн сангуудын хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлтгэх, холбогдох сургалтуудыг зохион байгуулах,  гарын авлагаар хангах ажлыг 2015 оны 7 дугаар сарын 23-аас 2015 оны 12 дугаар сарын 20-ны дотор хийж гүйцэтгэж болно.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015 оны 7 дугаар сарын 9-ны дотор авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 7 дугаар сарын 10-ны дотор ирүүлнэ үү.

Монгол Улс, Улаанбаатар хот, Барилгачдын талбай-3, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын XII байр (103 тоот өрөө, Орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн мэргэжилтэн П.Ганбаатар, 51-264596)

Cанал асуулга

Фейсбүүк