EN

Кадастрын мэдээллийн сан хөмрөг

    2000 оноос өмнө нэгж талбар, кадастрын зураглал, газар өмчлөл гэх мэт ойлголтууд шинэлэг ойлголт байсан. 2002 оны 6 дугаар сарын 27-нд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх хууль батлагдсанаар Монгол улсын иргэн хуулийн хүрээнд хэсэг газар өмчлөхөд тухайн газрын хил хязгаарыг зураглах, бүртгэх ажил болон тоон мэдээллийн сан байгуулах зайлшгүй шаардлага гарсан. “Кадастрын зураглал ба газрын бүртгэл” төсөл 2002 оноос хэрэгжиж эхэлснээр анх удаа системчилсэн кадастрын хэмжилт, зураглалын ажлыг геодезийн хэмжилтийн аргаар гүйцэтгэж, газрын бүртгэлийн мэдээллийн сан байгуулж холбогдох мэдээ, мэдээллийг мэдээллийн санд оруулснаар Монгол улсад нэгж талбар дээр суурилсан Үндэсний газрын мэдээллийн систем байгуулагдсан.

    Төслийн хүрээнд анх удаа кадастрын хэмжилт, зураглалын ажлыг 2002-2009 онд 3 үе шаттайгаар Улаанбаатар хот, 21 аймаг, 340 сум, 55 суурин газар хамарсан нийт 1 549 158 га талбайд 364 117 нэгж талбарт хийж гүйцэтгэсэн байна. Кадастрын зураглал ба газрын бүртгэлийн ажлыг хийж гүйцэтгэсний үр дүнд нийт газар тариалангийн талбайг зураглаж, Улаанбаатар хотын газар нутгийн 98%-ийг бүртгэсэн. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн энэхүү ажлын үр дүнд 21 аймаг 340 сум, 55 суурин газарт бий болсон 577 467 нэгж талбарын хувийн хэргүүд тухайн аймаг, сумын газрын албанд хадгалагдаж байна.

    ГЗБГЗЗГ-аас газрын бүртгэлийн Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлснээр, мөн “Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх” 2013/71 тоот гэрээт ажлыг орон нутагт гүйцэтгэж сумын даамал, аймгийн ГХБХБГ-т хадгалагдаж байгаа кадастрын бүртгэлийн цаасан суурьтай баримтыг орон нутагт цахим байдлаар ашиглах боломжтой болсон. Иймд эдгээр улсын төсөв хөрөнгөөр бий болсон кадастрын бүртгэлийн ажлын баримтуудыг Архивын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.7, Геодези, зураг зүйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасны дагуу төрийн архивт төвлөрүүлэн хадгалах юм.

Улсын хэмжээнд хадгалагдаж байгаа нэгж талбарын хувийн хэргийн цаасан суурьтай эх баримтыг төрийн архивт төвлөрүүлэхээр 2017-2018 онд хийсэн судалгааг нэгтгэн Хүснэгт 1, 2-т үзүүлэв.

Хүснэгт 1. Цаасан суурьтай эх баримтын тоо хэмжээ

Аймаг

Сумын тоо

Хүн ам

Газар нутаг

(км²)

Нэгж талбарын

хувийн хэрэг

Тоо

Хуудсаар

1

Архангай

19

94,900

55,300

30633

224136

2

Баян-Өлгий

14

101,200

45,700

45334

340125

3

Баянхонгор

20

83,800

116,000

36432

227140

4

Булган

16

60,800

48,700

29696

218010

5

Говь-Алтай

18

60,900

141,400

24445

209160

6

Говьсүмбэр

3

12,300

5,540

10737

85896

7

Дархан-Уул

4

87,800

3,280

20126

336235

8

Дорноговь

14

52,500

109,500

42752

120645

9

Дорнод

14

73,700

123,600

16583

113198

10

Дундговь

15

49,900

74,700

10128

68672

11

Завхан

24

80,700

82,500

91296

604682

12

Орхон

2

78,400

840

24026

245261

13

Өвөрхангай

19

113,200

62,900

33768

268300

14

Өмнөговь

15

46,800

165,400

40207

504571

15

Сүхбаатар

13

56,600

82,300

54402

325862

16

Сэлэнгэ

17

100,800

41,200

64869

531921

17

Төв

27

88,900

74,000

80881

1645571

18

Увс

19

81,000

69,600

3603

204189

19

Ховд

17

87,800

76,100

28542

116648

20

Хөвсгөл

24

121,400

100,600

33090

190727

21

Хэнтий

17

71,200

80,300

26433

61183

 

Нийт

331

 

 

747 983

6 642 132

Хүснэгт 2. Нийслэл, дүүргүүдийн газрын албаны баримтын судалгаа

д/д

Дүүргийн нэр

Хорооны тоо

Нэгж талбарын
хувийн хэрэг

Тоо

Хуудас

1

Нийслэлийн газрын алба

56,433

2,000,000

2

Баянгол дүүргийн Газрын алба

23

2,740

494,433

3

Баянзүрх дүүргийн Газрын алба

28

5,148

418,500

4

Сүхбаатар дүүргийн Газрын алба

20

45,683

526,998

5

Сонгинохайрхан дүүргийн Газрын алба

32

80,570

1,172,887

6

Чингэлтэй дүүргийн Газрын алба

19

2,337

20,506

7

Хан-Уул дүүргийн Газрын алба

16

550

147,645

8

Багануур дүүргийн Газрын алба

5

10,260

513,000

9

Багахангай дүүргийн Газрын алба

2

10,629

531,450

10

Налайх дүүргийн Газрын алба

7

130

32,500

Нийт

152

214,480

5,857,919

Дээш буцах