EN
Даргын мэндчилгээ

Даргын мэндчилгээ

   Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинэ цахим хуудсанд тавтай морил.

    Бид салбарын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай, чанартай, бүрэн, хүртээмжтэй хүргэж, төрийн үйлчилгээг цахимаар түгээх ажлын чанарыг сайжруулж та бүхэнд илүү ойр байх үүднээс байгууллагынхаа цахим хуудсыг шинэчлээд байна.

   Та бүхэн өмнө нь хүлээн авч байсан мэдээ, мэдээллийг үргэлжлүүлэн хүртэхээс гадна манай байгууллагын эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах газар зохион байгуулалт, хот байгуулалт, геодези, зураг зүй, орон зайн мэдээллийн менежмент, төрийн архивын талаарх мэдлэг, мэдээлэл, үйл явцыг системтэйгээр авч, салбарын эрхэлж буй цахим үйлчилгээ, системүүдтэй шууд холбогдох боломжтой.

   Түүнчлэн бид шинэ цахим хуудсаа цахим төлбөр тооцооны системтэй холбох ажлыг эхлүүлж эхний ээлжид Геодезийн цэг, тэмдэгтийн мэдээллийн хайлт, худалдан авалтын цахим системийг хөгжүүлээд байна. Ингэсээр геодезийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага болон бусад хэрэглэгч нар хэрэгцээтэй геодезийн цэг, тэмдэгтийн мэдээллийг цахимаар хайж, солбицол, өндөр, гравиметрийн өгөгдөл, цэгийн хувийн хэргийг цахимаар худалдан авах боломж бүрдэж байна.

    Бид цахим систем, цахим худалдан авалтын систем хөгжүүлэх ажлыг улам бүр өргөжүүлж дэс дараатайгаар та бүхний өмнө өргөн барих болно.

    Энэхүү шинэлэг шинэ цахим хуудаснаас та бүхэн салбарын тухай хэрэгтэй мэдээллээ тогтмол авч бидэнтэй байнга харилцаатай байна гэдэгт итгэлтэй байна.

   Энэ жилийн хувьд уг өдрийг угтан нэгдүгээр сараас тавдугаар сарын хооронд Газрын нэгдсэн бодлого, нэгдмэл тогтолцоо” эрдэм шинжилгээний бага хурал, эрдэмтэн, судлаачдын дундах шилдэг судалгааны ажлын болон их, дээд сургуулийн оюутнуудын шилдэг илтгэлийн уралдаан, Газрын харилцааны салбарын шилдгүүдийг шалгаруулах үйл ажиллагаа, “Шилжин явах цом”-ын төлөөх спортын арга хэмжээг тус тус  зохион байгууллаа.

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА Ц.ГАНХҮҮ

Дээш буцах