EN

Газрын төлбөр, татвар

Газрын төлбөр ногдуулалт, төлөлтийн тайлан /Маягт ГТ-8/

    Улсын хэмжээнд 2018 онд Газрын төлбөрийн тухай хууль болон Засгийн газрын 1997 оны “Газрын төлбөрийн хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 152 дугаар тогтоол, ГХБГЗЗГ /хуучин нэрээр/-н даргын 2011 оны “Газрын төлбөр ногдуулах аргачилсан заавар” 531 дүгээр тушаал, ГХБГЗЗГ /хуучин нэрээр/-ын, ТЕГ-ын хамтарсан 2012 “Газрын төлбөр, албан татвар төлөгчийн мэдээллийн санг хөтлөх, мэдээ, тайлан солилцох журам” 01/01 дүгээр тушаалын дагуу газрын төлбөрийг ногдуулж, төвлөрүүлж байна. Газрын төлбөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш газрын төлбөрийн орлогоос орон нутгийн төсөвт өссөн дүнгээр нийт 530 тэрбум 681 сая төгрөгийг төвлөрүүлээд байна /Хүснэгт 1, Зураг 1/.

Хүснэгт 1. Газрын төлбөрийн гүйцэтгэл /он тус бүрээр/

Он

Газрын төлбөрийн төлөвлөгөө /сая.төг/

Гүйцэтгэл / сая.төг/

Гүйцэтгэл /%/

1998

1919.6

1524.5

80

1999

2678.6

1764.2

66

2000

3221.5

2895.0

90

2001

4673.6

5401.9

116

2002

5570.7

6163.1

110

2003

7303.4

7962.0

109

2004

11840

11795.2

99

2005

13867.6

14045.2

101

2006

14323.0

15780.7

110

2007

19786.8

20093.7

102

2008

24790.4

25543.4

102

2009

28006.6

29472.4

105

2010

29311.7

30448.6

104

2011

31280,7

33556.8

107

2012

39031.3

43623.2

112

2013

37912.0

43185.1

114

2014

42326.9

44950.9

106

2015

45712.6

44556.2

97

2016

47002.6

46940.4

99.9

2017

47683.4

49361.9

103.5

2018

48875.9

51616.9

105.6

Нийт

507168.8

536251.0

 -

Зураг 1. Газрын төлбөрийн орлогын төлөвлөгөө, гүйцэтгэл /он тус бүрээр/

    Тайлант оны байдлаар улсын хэмжээнд газрын төлбөрийн орлогоос нийт 51 тэрбум 616.93 сая төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, газрын төлбөрийн орлогын төлөвлөгөө 2 тэрбум 691.06 сая төгрөгөөр давж биелсэн бөгөөд гүйцэтгэл 105.6 хувьтай байна /Хүснэгт 2/.

    Тайлант оны газрын төлбөрийн орлогыг өмнөх онтой харьцуулахад 2 тэрбум 255.01 сая төгрөгөөр өссөн дүнтэй байгаа нь жил ирэх бүр газар эзэмшигч, ашиглагч иргэн, хуулийн этгээдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотой юм.

Хүснэгт 2. Аймаг, нийслэлийн 2018 оны газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөний биелэлт

Аймаг, Нийслэл

 Төлөвлөгөө  (мян.төг)

Гүйцэтгэл (мян.төг)

Гүйцэтгэл /хувиар/

1

Архангай

45000.0

51785.9

115.1

2

Баянхонгор

124000.0

124419.5

100.3

3

Баян-Өлгий

102900.0

109804.0

106.7

4

Булган

189512.5

195162.3

102.9

5

Говь-Алтай

199290.4

192874.0

96.8

6

Говьсүмбэр

132000.0

170852.0

129.4

7

Дархан-Уул

742700.0

702100.0

94.5

8

Дорнод

410000.0

482405.5

117.7

9

Дорноговь

460000.0

514967.7

111.9

10

Дундговь

180000.0

178366.7

99.1

11

Завхан

195000.0

354392.4

181.7

12

Орхон

8300000.0

8327481.2

100.3

13

Өвөрхангай

111051.4

146343.0

131.8

14

Өмнөговь

3525100.0

4250459.7

120.6

15

Сүхбаатар

120000.0

160662.8

133.9

16

Сэлэнгэ

392887.4

428538.3

109.1

17

Төв

1485129.2

1561948.7

105.2

18

Увс

145000.0

145087.3

100.0

19

Ховд

154300.0

149506.7

96.9

20

Хөвсгөл

210000.0

211501.7

100.7

21

Хэнтий

152000.0

167110.5

109.9

22

Улаанбаатар

31500000.0

32991159.0

104.7

23

Нийт дүн

48875870.7

51616929.0

105.6

Зураг 2. Тайлант оны газрын төлбөрийн төлөвлөгөө, гүйцэтгэл /Орхон, Өмнөговь, Төв, Нийслэлээс бусад/

Зураг 3. Тайлант оны газрын төлбөрийн төлөвлөгөө, гүйцэтгэл /Орхон, Өмнөговь, Төв, Нийслэл/

    2018 оны газрын төлбөрийн орлогын гүйцэтгэлийг аймаг, нийслэл тус бүрээр авч үзвэл Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Ховд аймгуудаас бусад аймаг, нийслэл нь газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөг 100.0-181.7 хувийн гүйцэтгэлтэйгээр давуулан биелүүлсэн байна.

    Газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн аймаг, нийслэлийн Газрын албаны хувьд хууль тогтоомжийн дагуу газрын төлбөрийг газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж бүрт ногдуулж, хураан барагдуулах ажлыг батлагдсан журам, зааврын дагуу хэрэгжүүлэн ажиллав. Мөн газрын төлбөрийн өр барагдуулах дараах ажлуудыг зохион байгуулж ажилласан байна. Үүнд:

  • Газар эзэмших, ашиглах гэрээний нөхцөл болзлын дагуу гэрээг дүгнэх;
  • Газрын төлбөрийн орлогыг бүрэн төвлөрүүлэх, тасалдаж байгаа орлогын хэмжээг нэмэгдүүлэх, төлбөр барагдуулалтын талаарх мэдээ, газар эзэмших, ашиглах гэрээг дүгнүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, байгууллагын цахим хуудас зэргээр зар сурталчилгаа явуулах;
  • Газрын төлбөр барагдуулах тодорхой хугацааны аян зохион байгуулах;
  • Тодорхойгүй орлогын талаар арилжааны банкуудтай хамтран ажиллах;
  • Газрын төлбөрийн их хэмжээний өртэй аж ахуйн нэгж, байгууллагыг шүүхэд нэхэмжлэх гарган газрын төлбөрийг барагдуулах.\

Газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөг биелүүлээгүй аймгуудын хувьд:

  • Эзэмшил газраа 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй, газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй зэргээр Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй  газар эзэмшигч, ашиглагч нарт тухайн шатны Засаг даргын шийдвэрээр газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгон хариуцлага тооцон  холбогдох төлбөр тооцоонд хасалт хийгдсэн;
  • Уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож төсөв хөрөнгө байхгүй шалтгаанаар газрын төлбөр төлөхгүй байх;
  • Мал бүхий иргэд бэлчээрийн газрын төлбөрийг төлдөггүй зэрэг шалтгааны улмаас газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөг тасарсан гэж үзэж байна.

Зураг 4. Тайлант оны газрын төлбөрийн орлогын гүйцэтгэл /хувиар/

    2018 онд газрын төлбөрөөс орон нутгийн төсөвт оруулсан орлогыг газрын нэгдмэл сангийн ангиллаар авч үзвэл хамгийн их хувийг хот тосгон, бусад суурины  газар болон тусгай хэрэгцээний газар, хамгийн бага хувийг усны сан бүхий газар, зам, шугам сүлжээний газрын төлбөр эзэлж байна. Энэ нь хот суурин газрын эрх зүйн харилцаа үүссэн нэгж талбарын тоо бусад ангиллын эрх зүйн харилцаа үүссэн нэгж талбарын тооноос харьцангуй их байгаатай холбоотой юм /Зураг4/.

Зураг 5. Газрын төлбөрийн орлого төвлөрүүлэлт /Газрын нэгдмэл сангийн ангиллаар, хувиар/

Тулгамдаж буй асуудал:

  • Газрын төлбөрийн тухай хуулинд газрын төлбөрийг Газрын албаны мэргэжилтэн, газрын даамал хураан төсөвт төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэвч дээрх албан хаагчид байцаагчийн эрхгүйгээс шалтгаалан хураах, төвлөрүүлэх эрх зүйн чадамжгүй байдаг.
  • Аймгийн хэмжээний газрын төлбөрийн орлогыг төвлөрүүлж буй данс /төрийн сангийн данс/ нэг байдагтай холбоотойгоор газар эзэмшигч, ашиглагчийн нэрээр бус төлбөр тушаагч иргэний нэрээр тэмдэглэх, аль сумаас орлого орж байгаа нь тодорхойгүй байх зэргээс шалтгаалан сум тус бүрээр барагдуулалтыг гаргаж төлбөр хянахад хүндрэл гарч байна.
  • Газрын төлбөрийн ногдуулалт дээр үндэслэлгүйгээр орлогын төлөвлөгөөг Сангийн яамнаас зохиомлоор нэмэх байдал гарч байгаа нь орлого бүрэн төвлөрөхгүй байх шалтгаан болж байна.

    Мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн Газрын алба нь газрын төлбөрийг ногдуулан хурааж улсын төсвийг бүрдүүлэхэд багагүй хувь нэмэр оруулж байгаа хэдий ч Газрын төлбөрийн тухай хуулийн 10.2-д заасан газар зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх зардлын эх үүсвэргүйгээс төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, түүний төлөв байдал чанарыг тодорхойлж тасралтгүй хянаж байх үйл ажиллагаа алдагдах, газар зохион байгуулалтын төлөвлөгөө хэрэгжихгүй байгаагаас газрын зөрчил маргаан гарах нөхцөл шалтгаан болж байна. Иймд дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн эх үүсвэр шаардлагатай байх бөгөөд үүнийг зохих хуулийн хүрээнд газрын төлбөрийн орлогын хэсгээс санхүүжүүлэх нь зүйтэй байна.

Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ:

    Аймгийн хэмжээнд газрын төлбөрийн орлогыг төвлөрүүлдэг данс нэг байдагтай холбоотойгоор сум тус бүрийн газрын төлбөрийг тодорхой гаргаж, төлбөрийг нэгж талбар тус бүрээр ногдуулж барагдуулах, хэд хэдэн газартай газар эзэмшигчийн газрын төлбөрийн давхардлыг арилгах, хянах зорилгоор сар бүр газрын төлбөрийн хуулгыг боловсруулж, сумдын даамлуудтай  харилцан мэдээлэл солилцож, ажлын уялдааг нэмэгдүүлэн ажиллаж байна.

    Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй банкуудад төлбөр төлөгч иргэдийн сумын нэр, регистрийн дугаарыг давхар бичилт хийж өгөх талаар газрын даргын албан тоотыг хүргүүлэн ажиллаж байгаа ба  аймгийн Татварын хэлтсийн мэргэжилтнүүдтэй тодорхойгүй орлогын талаар өдөр бүр тогтмол холбогдож, газрын төлбөр барагдуулах тооцоо нийлэх асуудлаар хамтран ажиллаж байна.

    Аймгуудын зүгээс урьд оны дутуу төлөлт, газрын төлбөрийг барагдуулах төлбөрийн гүйцэтгэлийг хангахын тулд аймаг, сумын Засаг дарга, Татварын хэлтэстэй хамтран Газрын төлбөр барагдуулах тодорхой хугацааны аян зохион байгуулах, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл, мэдээлэл явуулж ажилласан ба үүрэн телефоны корпорацитай хамтран ажиллаж “Мобайл сурталчилгааны үйлчилгээ”-г нэвтрүүлэх гэрээ байгуулж, газрын төлбөр төлөгч иргэн, аж ахуйн нэгж байгуулагад текстэн зар хүргүүлэх ажлыг зохион байгуулан ажилласан байна.

    Ингэснээр аймгийн хэмжээнд нийтийг хамарсан мессежийг /текстэн зар/ газрын төлбөр төлөгч бүрт шуурхай хүргэж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлын дагуу гэрээгээ дүгнүүлэх, урьд онуудад төлж барагдуулаагүй өр авлагыг барагдуулахад томоохон ажлуудын нэг болсон байна.

    Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд заасан нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн тухайлбал эзэмшил газраа 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалгаангүйгээр ашиглаагүй, газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй газар эзэмшигч, ашиглагч нарт холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хүргүүлэн ажилласан.

    Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн газар ашигласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд газар ашигласан төлбөрийг ногдуулж,  газрын төлбөрөө хугацаанд нь барагдуулаагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад алданги /хүү торгууль/ тооцож, төсөвт төвлөрүүлсэн.

    Мөн 2019 онд Газрын татвар, төлбөрийн системийг нэвтрүүлэхээр хөгжүүлэлтийн ажлыг хийж эхэлсэн  бөгөөд тухайн систем бүрэн нэвтэрснээр газар эзэмшигч, өмчлөгч, ашиглагч нь төлбөрийн мэдээллээ интернетээр, гар утас, таблет ашиглан авах, газрын татвар, төлбөрөө “Газрын татвар, төлбөрийн систем”, мобайл банк, гар утасны апплейкшн зэргийг ашиглан төлөх боломж бүрдэх юм.

    Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолоор батлагдсан газрын суурь үнэлгээг “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсантай холбоотойгоор Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу 330 сум, 9 дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх хил зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг батлуулах ажлыг зохион байгуулан ажиллалаа. 

Дээш буцах