EN

Геодезичид

Геодези, зураг зүйн тухай хуулинд “геодези” гэж дэлхийн хэлбэр, хэмжээ, түүний гадаргын шилжих хөдөлгөөнийг тодорхойлох, газрын гадаргын хэсгийг зураг болгон буулган дүрслэх зорилгоор од, нар, хиймэл дагуул болон газрын зургийн багаж хэрэгслийн тусламжтайгаар тухайн цэгийн байрлал, өндөр, хүндийн хүчний хурдатгалыг хэмжин тодорхойлж математик боловсруулалт хийх цогцолбор үйл ажиллагааг гэж ойлгохоор заасан байдаг.

    Геодези бол бүх төрлийн нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хүрч геодезийн хэмжилт, агаарын зураг авалт, боловсруулалтын ажил хийж төрөл бүрийн масштабын газрын зураг зохиодог юм.

    Геодези, астрономи геодези, агаарын фото геодези мэргэжлээр ЗХУ-ын Москва хотын болон Новосибирск хотын Геодези, зураг зүйн их сургуульд бэлтгэж байсан бөгөөд хамгийн анх Г.Цамба 1962 онд Москва хотын Геодези, зураг зүйн их сургуулийг Геодезийн инженер мэргэжлээр төгссөн бол хамгийн отгон агаарын фото геодезийн инженер Ц.Дашзэвгэ, Б.Чинбат нар 1994 онд төгсөж байжээ. Москва хотын Геодези, зураг зүйн их сургуулийг 68 хүн 1962-1994 оны хооронд Геодези, астрономи геодези, агаарын фото геодези мэргэжлээр төгссөн байна.

    Улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлагын дагуу геодезийн үндэсний мэргэжилтэн бэлтгэх зорилгоор МУИС-ийн ректорын 1980 оны 1-р сарын 1-ний өдрийн 5 тоот тушаалаар 1980 оны 1-р сарын 1-ний өдрөөс тэнхим анх байгуулагдаж, тэнхимийн эрхлэгчээр А.Дамдинсүрэн томилогдон ажилласан. 1980 оны 9 дүгээр сарын 1-нээс геодезийн инженерийн мэргэжлээр 25 оюутан элсүүлж үндэсний мэргэжилтэн бэлтгэх сургалт явуулж эхэлсэн байдаг. Энэ хугацаанд геодезийн инженер, астрономи-геодезийн инженер, геодезийн мэдээлэл зүйн мэргэжлээр 600 гаруй хүн төгсжээ.

    Геодезийн мэргэжлээр бакалаврын сургалтыг ШУТИС явуулахаас гадна 2013 оноос Үндэсний техникийн их сургууль, 2014 оноос Дархан-Уул аймаг дахь Агроэкологи-Бизнесийн сургууль, Газарчин дээд сургуулиуд явуулж байгаа бөгөөд дээрх сургуулиуд нийт 129 геодезийн бакалавр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэсэн байна.

    Улс орны хэрэгцээ шаардлагаар геодезийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхээс гадна Барилгын техникумд 1969-1973 он, 1977-1987 онуудад нийт 16 удаагийн төгсөлтөөр 356 Геодезийн техникчийг, 1984-1991 оны хугацаанд Дархан-Уул аймаг дахь Агроэкологи-Бизнесийн сургууль 250 орчим геодезийн техникчийг тус тус төгсгөсөн байна. Мөн Барилгын техникийн коллеж 2013 оноос геодезийн техникчийн ангид элсэлт авч эхэлжээ. Барилгын техникумын хамгийн анхны Геодезийн техникч мэргэжлээр төгсөгч нь 1969 онд төгссөн Д. Отгон юм.

Хүснэгт 1. ОХУ-ын Москва хотын геодези, зураг зүйн их сургуулийг /миигаик/ “геодези”, “астроно-геодези”, “агаарын фото геодези” мэргэжлээр төгсөгчид

Д/д

Төгсөгчдийн нэрс

Төгссөн он

Мэргэжил

1.     

Д.Алимаа

1979

Астроно-геодезийн инженер

2.     

С.Оюун

1983

Астроно-геодезийн инженер

3.     

Б.Энхтүвшин

1988

Астроно-геодезийн инженер

4.     

А.Алимаа

1985

Астроном геодезийн инженер

5.     

Б.Цолмонтуяа

1988

Астроном-геодезийн инженер

6.     

Г.Галсан

1965

Аэрофотогеодезийн инженер

7.     

Д.Алтанцэцэг

1979

Аэрофотогеодезийн инженер

8.     

Д.Самбалайбат

1980

Аэрофотогеодезийн инженер

9.     

Д.Баяраа

1980

Аэрофотогеодезийн инженер

10.  

А.Хүрэлбаатар

1981

Аэрофотогеодезийн инженер

11.  

Л.Баасанжав

1981

Аэрофотогеодезийн инженер

12.  

Д.Оюунчимэг

1982

Аэрофотогеодезийн инженер

13.  

Д.Гүнчинсүрэн

1983

Аэрофотогеодезийн инженер

14.  

Ё.Энхсүрэн

1985

Аэрофотогеодезийн инженер

15.  

М.Наранцэцэг

1988

Аэрофотогеодезийн инженер

16.  

С.Алтанхуяг

1988

Аэрофотогеодезийн инженер

17.  

О.Жаргал

1990

Аэрофотогеодезийн инженер

18.  

М.Баттөмөр

1990

Аэрофотогеодезийн инженер

19.  

Банзрагч

1990

Аэрофотогеодезийн инженер

20.  

Д.Пүрэвдорж

1992

Аэрофотогеодезийн инженер

21.  

Ц.Дашзэвэг

1994

Аэрофотогеодезийн инженер

22.  

Б.Чинбат

1994

Аэрофотогеодезийн инженер

23.  

Г.Цамба

1962

Геодезийн инженер

24.  

Д.Ичинхорлоо

1965

Геодезийн инженер

25.  

Ж.Санжаажамц

1966

Геодезийн инженер

26.  

Д.Дашцэрэн

1966

Геодезийн инженер

27.  

Д.Балдандорж

1966

Геодезийн инженер

28.  

Н.Батаа

1966

Геодезийн инженер

29.  

Л.Явархүү

1966

Геодезийн инженер

30.  

Ш.Дуламсүрэн

1966

Геодезийн инженер

31.  

Ч.Бүрэн

1966

Геодезийн инженер

32.  

Ю.Сүрэндорж

1966

Геодезийн инженер

33.  

З.Батаа

1967

Геодезийн инженер

34.  

О.Баасансүрэн

1967

Геодезийн инженер

35.  

А.Жамсранжав

1967

Геодезийн инженер

36.  

Д.Жамъян

1967

Геодезийн инженер

37.  

Г.Цэнд

1967

Геодезийн инженер

38.  

М.Энхбаяр

1968

Геодезийн инженер

39.  

Х.Жаргал

1968

Геодезийн инженер

40.  

П.Галсан

1968

Геодезийн инженер

41.  

Д.Цэдэндорж

1969

Геодезийн инженер

42.  

Ц.Нямбуубаатар

1969

Геодезийн инженер

43.  

Ш.Дандар

1969

Геодезийн инженер

44.  

Я.Сэрэвжаа

1969

Геодезийн инженер

45.  

А.Доржготов

1969

Геодезийн инженер

46.  

Ш.Дашдэндэв

1969

Геодезийн инженер

47.  

С.Батхүү

1969

Геодезийн инженер

48.  

Б.Цэвэгмэд

1969

Геодезийн инженер

49.  

С.Жагаслык

1969

Геодезийн инженер

50.  

А.Дамдинсүрэн

1969

Геодезийн инженер

51.  

Д.Энхбаатар

1969

Геодезийн инженер

52.  

ТатьянаС.Н

1969

Геодезийн инженер

53.  

Ү.Наянбаатар

1970

Геодезийн инженер

54.  

П.Баатар

1970

Геодезийн инженер

55.  

Б.Дэмбэрэл

1971

Геодезийн инженер

56.  

М.Саандарь

1972

Геодезийн инженер

57.  

Л.Төмөрбаатар

1976

Геодезийн инженер

58.  

П.Бавуудорж

1976

Геодезийн инженер

59.  

Л.Төгсжаргал

1979

Геодезийн инженер

60.  

Байгалмаа

1985

Геодезийн инженер

61.  

Я.Нямаа

1986

Геодезийн инженер

62.  

Ц.Мөнхжаргал

1987

Геодезийн инженер

63.  

Болортуяа

1988

Геодезийн инженер

64.  

С.Төмөрдулам

1988

Геодезийн инженер

65.  

Ш.Уянга

1989

Геодезийн инженер

66.  

А.Оюун

1990

Геодезийн инженер

67.  

Ханат

1990

Геодезийн инженер

68.  

Д.Энхбаатар

1990

Геодезийн инженер

Дээш буцах