EN

Зураг зүй

    Зураг зүй гэж газрын гадаргын дүрс, байгаль, түүний зүй тогтол, нийгмийн үзэгдэл, юмсын хоорондын харилцаа хамаарал, учир шалтгааныг шинжлэн дүгнэж, тэдгээргийн цаашдын хувьсал, өөрчлөлтийн чиг хандлага, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтийг харуулсан тодорхой зориулалт, тусгаг, масштаб бүхий газрын зураг, атласыг тоон болон дүрслэлийн аргаар зохиож хэвлэх үйл ажиллагаа юм. (Монгол улсын Геодези, зураг зүйн тухай хуулиас)

  • Зураг зүйн талаар сургалтын болон нийтийн хэрэгцээний, сэдэвчилсэн газрын зураг атласаар хангах бодлого хэрэгжүүлэх
  • Монгол орны газар зүйн нэрийг тодотгон тогтоох, газрын зурагт тэмдэглэх, газар зүйн нэрийн толь бичиг гаргах, нийтэд мөрдүүлэх, галиглах

Зураг зүйн бүтээгдэхүүнүүд: 

Монгол орны газар зүйн нэр

    Монголын ард түмэн эрт дээр үеэс газар нутгаа дээдлэн хүндэлж, уул, овоо, гол горхи нэг бүрийг нэрлэн газар зүйн нэрийн томоохон сан хөмрөг бүрдүүлэн ирсэн уламжлалтай билээ.

    Монгол улсын нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөөс шалтгаалан ард түмний суурьшилд ихээхэн өөрчлөлт гарах болж түүхийн уламжлал бүхий газар зүйн нэрүүд нь мартагдах, андуу ташаа нэрлэгдэх, өөрчлөгдөх болсон байна.

    Дэлхийн улс хоорондын харилцаа, үндэсний аюулгүй байдлыг хангах, соёл, шинжлэх ухаан болон эдийн засаг, үндэсний дэд бүтцийн салбарын хөгжилд газар зүйн нэрийг үнэн зөв тогтоон бичиж, хэрэглэх, гадаад хэлэнд галиглах асуудал НҮБ–ийн хэмжээнд тавигддаг бөгөөд НҮБ–ийн дэргэд газар зүйн нэрийн шинжилгээний комисс ажиллаж байгаа билээ.

    1980 онд СнЗ–ийн “Газар нутгийн нэрийг тодруулан тогтоож, журамлах зарим арга хэмжээний тухай” 280–р тогтоолоор Улсын газар нутгийн нэрийн байнгын комиссийг байгуулсан ба газар нутгийн нэрийг тодруулан тогтоож, газрын зурагт тэмдэглэн улмаар цаашид газар зүйн нэрийг дур мэдэн өөрчлөх явдлыг зогсоох зорилгоор улсын бүх нутаг дэвсгэрийн хэмжээнд газар зүйн нэрийг тодруулан тогтоох ажлыг эхэлсэн байна. Тус тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг УГЗЗГазарт (хуучин нэрээр) үүрэг болгосны дагуу “Шинэчлэлт, газар нутгийн нэрийн товчоо” байгуулан ажиллаж Монгол орны бүх нутаг дэвсгэрт хээрийн судалгаа явуулан газар зүйн нэрийг тодотгон тогтоосон бөгөөд 1:100000–ны масштабтай 1210 байр зүйн зурагт улсын хэмжээний уул нуруу, дов, толгод, хөндий, хоолой, гол мөрөн, нуур, худаг, булаг, шанд гэх зэргийн нэрийг тэмдэглэн тухайн аймаг, сумын АДХ–ын гүйцэтгэх захиргааны хурал (хуучнаар), Улсын Газар нутгийн нэрийн байнгын комиссоор хэлцүүлж, геодези, зураг зүйн үйл ажиллагаанд болон газрын зураг, атласт газар зүйн нэрийг тусган хэрэглэж ирлээ.

 

    Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар нь МУИС-ийн хэл шинжлэлийн мэргэжилтнүүдтэй хамтран тодотгон тогтоосон Монгол улсын хэмжээний газар зүйн нэрээр мэдээллийн сан байгуулах талаар ажилласны дүнд Улсын хэмжээний газар зүйн нэрийг газар зүйн нэрийн зүйлчилсэн 8 боть толь болгон CD хэлбэрээр бэлтгэсэн юм.

    Монгол Улсын “Геодези, зураг зүйн тухай хууль”-ийн 5.1.3 зүйлд заасны дагуу дээрх тодтотгон тогтоосон Монгол орны 214305 нэрийг 2003 оны 10 дугаар сарын 30–ны Улсын Их хурлын 42 дугаар тогтоолоор баталсан билээ. Уг тогтоолд ”Газар зүйн нэрийн жагсаалтыг судалгаанд хэрэглэх, албан хэрэг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мөрдүүлэх, гадаад улс, олон улсын байгууллагатай нэр солилцох, мэдээлэх зэрэгт ашиглаж байх” заасан байна.

    Улсын хэмжээний газар зүйн нэрийг албан ёсны болгон баталгаажуулсан нь мэдээллийн сан бүрдүүлэн баяжуулж, улмаар улс орны батлан хамгаалах, геологи, уул уурхай, дэд бүтэц, аялал жуулчлал, байгаль хамгаалал, газар өмчлөлийн болон бүс нутгийн хөгжлийн асуудал, соёл боловсрол, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн зэрэг улс орны бүхий л салбарт газар зүйн нэрийг нэг мөр хэрэглэх боломжтой болохоос гадна НҮБ–аас газар зүйн нэрийг хамгаалах, стандартчлах, олон улсын хэмжээнд газар зүйн нэрийг харилцан солилцох талаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд манай улс хүлээсэн үүргээ биелүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болно.

  

Хүснэгт 1. 2003-2008 онд гаргасан газрын зураг, атласын жагсаалт

 

Д

Газар зүйн зураг, атласууд

Зохиосон он

1.

1: 2 500 000-ны масштабтай Монгол орны рашааны зураг /монгол/

2003

 

2.

 1: 2 500 000-ны масштабтай Монгол орны рашааны зураг  /англи/  

2003

3.

Монгол орны рашааны зураг /эвхмэл/ 

/1:5 000 000/

2003

4.

Дэлхийн  4 төрлийн  зураг:  /ханын зураг/

- Дэлхийн уур амьсгалын зураг,

- Байгалийн бүс бүслүүр,

- Дэлхийн физик газар зүй,

- Дэлхийн улс төрийн  зураг

2008

5.

Монгол орны газар зүйн  атлас /монгол, англи/

2004

6.

Монгол орны аймгуудын физик газар зүйн цомог  /зураг, англи/ 

/21 аймаг тус бүрээр/

2011

7.

1: 1 500 000-ны масштабтай Монгол орны байгалийн зураг:

- Монгол орны хөрсний зураг,

- Байгалийн бүс бүслүүр,

- Уур амьсгал,

- Геологийн зургууд

2006

 

8.

Монголын түүхийн атлас  /сургалтын/

2005

9.

Байгаль шинжлэлийн атлас  /сургалтын/ 

2003

10.

Эх газрын газар зүйн атлас /сургалтын/

2003

11.

Монгол орны товгор зураг /монгол, англи/

2003

12.

Монгол орны нийгэм- эдийн засгийн атлас /сургалтын/

2008

13.

Монголын түүхийн цомог зураг /11 төрөл/ /1:7 500 000/

2011

14.

Дэлхийн улсуудын атлас

2013

15.

Атлас-3 /сургалтын/

2013

16.

Атлас-4 /сургалтын/

2013

17.

Монгол орны байгаль хамгааллын зураг /сургалтын ханын/

2014

18.

Монгол орны түүх соёлын дурсгалт газруудын газрын зураг /сургалтын ханын/

2014

19.

Монгол орны ус зүйн сүлжээний газрын зураг /сургалтын ханын/

2014

20.

Монгол орны ан амьтны тархалтын газрын зураг /сургалтын ханын/

2014

21.

Хаягийн атлас /21 аймаг/

2018

22.

Дэлхийн физик газар зүйн зураг /Брайл/

2018

23.

Монгол улсын засаг захиргааны зураг /Брайл/

2018

24.

116-р сургууль орчмын план зураг /Брайл/

2018

25.

116-р сургуулийн план зураг /Брайл/

2018

 

Дээш буцах