EN

Байрлалын сүлжээ

Геодезийн байрлалын сүлжээ, солбицлын нэгдсэн тогтолцоо

    Байрлалын сүлжээ: аливаа цэгийг харьцангуй аргаар уртраг, өргөрөг, х, у гэх мэт байрлалын хувьд солбицолжуулах зорилготойгоор байгуулсан сүлжээ /газарт суулгасан цэгүүдийн цогц/

    Геодезийн сүлжээ:Геодезийн сүлжээ гэж газрын хэмжлийн болон хиймэл дагуулын геодезийн тоног төхөөрөмжөөр нарийн хэмжсэн гурвалжнуудын сүлжээ юм. “Сонгодог геодези”-д /1960-аад он хүртэл/ энэ сүлжээг гурвалжлалын аргаар байгуулдаг байсан бөгөөд энэ аргад гурвалжуудын өнцгийг болон зарим зайг хэмжиж, газар зүйн хойд чиглэлийг астроном-геодезийн аргаар нарийвчлан тодорхойлдог. Теодеолит, тахеометр зэрэг багажуудыг ихэвчлэн ашигладаг бөгөөд тэдгээр нь орчин үед хэт улаан туяаны зай хэмжигчээр тоноглогдсон, өгөгдлийн сан, холбооны систем, зарим нь хиймэл дагуулын хүртэл холбогддог. Сүүлийн үед дэлхийн тойрог замд хэдэн зуун геодезийн зориулалттай хиймэл дагуулууд ажиллаж байгаа ба тэдгээр нь тандан судалгааны, АНУ-ын GPS, ОХУ-ын GLONASS зэрэг навигацийн хиймэл дагуулууд юм. Тэдгээрийн араас Европын GALELIO /2013 оноос/ хиймэл дагуулууд хөөрөх болно. Энэхүү хиймэл дагуулд суурилсан геодезийн сүлжээ нь газрын сүлжээг бодвол илүү тохиромжтой, өртөг багатай бөгөөд газарт суулгасан тулгуур цэгтэй сүлжээ нь бүсийн болон орон нутгийн чанартай засаг захиргааны болон эрх зүйн зорилгоор хүртэл шаардлагатай байгаа болно. Дэлхийн геодезийн сүлжээг хөдөлгөөнгүй, хатуу гэж үзэж болохгүй, учир нь бүх тивүүд жилд 2-20 см байнгын геодинамикийн өөрчлөлттэй байдаг. Иймээс орчин үеийн ETRF юмуу ITRF гэх мэт дэлхийн сүлжээнүүд нь тэдгээрийн “хатуу цэгүүд”-ийн солбицлыг агуулахаас гадна тэдгээрийн жилийн хөдөлгөөний хурдыг бас агуулдаг. Байрлалын сүлжээ аливаа цэгийг харьцангуй аргаар уртраг, өргөрөг, х, у гэх мэт байрлалын хувьд солбицолжуулах зорилготойгоор байгуулсан сүлжээ /газарт суулгасан цэгүүдийн цогц

    Одоогийн нөхцөл байдал: Монгол Улсын геодезийн сүлжээг ЗХУ-ын триангуляцийн I ангийн сүлжээний 88, 89, 90 дүгээр полигонд тулгуурлаж триангуляцийн үндсэн эгнээний II, мөн II, III ба IV гэсэн ангитай триангуяцийн сүлжээг 1936-1961 оны хооронд байгуулсан. Триангуляцийн сүлжээний анхдагч цэгийн солбицлыг ЗХУ-ын Ленинград (одоо ЗХУ-ын Санкт-Петербург) мужийн Пулково дахь од эрхсийг ажиглах оргилоос эхтэй 1942 оны солбицлын тогтолцоонд Ф.Н.Красовскийн референц – эллипсоид дээр тодорхойлсон байдаг.

Зураг 1. Триангуляцийн сүлжээ

    Бүс нутгийн геодезийн сүлжээний хэмжилтийн компанит ажилд 1999 оноос хойш 5-6 цэгээр оролцон царцдасын хөдөлгөөн зүүн урагш жил бүр 3-4 см шилжилттэй байгааг гаргасан.

   Монгол улсын аймаг, томоохон суурин газрын төвийг хамарсан GPS-ийн тулгуур сүлжээ-Монреф-97, нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан GPS-ийн үндсэн болон зураглалын нийт 3760 цэгтэй дараах сүлжээнүүдийг 1997-2013 онуудад байгуулаад байна.

    Улсын тулгуур сүлжээний давтан хэмжилтийг 2014 онд гүйцэтгэж дэлхийн царцдасын хөдөлгөөний өөрчлөлтийг тогтооон, эрин хоорондын хөрвүүлэг гаргасан.

    Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолоор дэлхийн нийтийн солбицлын WGS-84 тогтолцоонд шилжиж эхэлсэн бөгөөд ГХГЗЗГ-ын даргын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/112 тушаалаар ITRF2008, 2005 оны 01-р сарын 01-ний өдрийн эринд хэмжил, зураглалын ажлыг хийхээр болсон.

    2014 онд бүх аймаг, сум, томоохон суурин газрын төвийн байр зүйн зургийг шинэчлэх ажлын хүрээнд 2013 оны 11-р сард 63 цэгтэй үндсэн сүлжээ, бүх аймаг, сум, суурин газрын төвийг хамруулсан 300 гаруй цэгтэй зураглалын сүлжээ байгуулсан.

Зураг 2. Ази-Номхон далайн бүсийн геодезийн сүлжээ

Зураг 3. Монгол улсын GPS-ийн тулгуур сүлжээ-MONREF97 /1997-1998/

Зураг 4. MONREF97 сүлжээний өтгөрүүлэлт

Зураг 5. Газар тариалангийн бүсийн GPS-ийн сүлжээ-2003

Зураг 6. Баруун бүсийн GPS-ийн сүлжээ-2004

Зураг 7. Хангайн бүсийн GPS-ийн сүлжээ-2005 он

Зураг 8. Зүүн болон Говийн бүсийн GPS-ийн сүлжээ-2006 

Зураг 9. Улаанбаатар хотын GPS-ийн сүлжээ /2002,2011/

Зураг 10. Өндрийн 2-р ангийн сүлжээний зангилаа цэг дээр байгуулсан GNSS-ийн сүлжээ /2010 он/ 

Зураг 11. Улаанбаатар хотын GPS-ийн сүлжээ /2002,2011/

Зураг 12. Гравиметрийн сүлжээний цэг дээр байгуулсан GNSS-ийн сүлжээ /2013 он/

Зураг 13. Монгол Улсын GPS-ын тулгуур сүлжээний /Монреф 97/ давтан хэмжилт /2014 он/

Дээш буцах