EN

Ойн сан бүхий газар

    Ойн сан бүхий газар 14341.5 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 9.2 хувийг эзэлж байна.Ойн сан бүхий газарт ойгоор бүрхэгдсэн газар 12188.6 мянган га буюу 85.0 хувийг, ой модыг нь огтолсон газар 143.5 мянган га буюу 1.0 хувийг, мод үржүүлгийн газар 64.2 мянган га буюу 0.4 хувийг, ой тэлэн ургах нөөц газар 743.3 мянган га буюу 5.2 хувийг, ойн сангийн бусад газар 1201.9 мянган га буюу 8.4 хувийг тус тус эзэлж байна.

Зураг 1. Ойн сан бүхий газрын эзлэх хувь

Хүснэгт 1. Ойн сан бүхий газрын өөрчлөлт /мян.га/

Газрын нэгдмэл сангийн ангилал

2017

2018

Зөрүү  /мян га/

IV

Ойн сан бүхий газар

14341.3

14341.5

0.2

1

Ой модоор бүрхэгдсэн газар

12188.9

12188.6

-0.3

2

Ой модыг нь огтолсон газар

142.9

143.5

0.6

3

Мод үржүүлгийн газар

65.0

64.2

-0.8

4

Ой тэлэн ургах нөөц газар

743.4

743.3

-0.1

5

Ойн сангийн бусад газар

1201.1

1201.9

0.8

    2018 онд мод үржүүлгийн газар 0.8 мянган га-гаар хасагдсан нь Дорнод аймгийн Халхгол суманд мод үржүүлгийн 1000 га газрыг ойн сангийн бусад газарт шилжүүлсэн байна. Мөн Дорнод, Сэлэнгэ аймагт ойн сан бүхий газрын үндсэн ангилал дотроо шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна

Дээш буцах