EN

Хот, тосгон, бусад суурины газар

    Хот, тосгон бусад суурины газар 859.7 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 0.5 хувийг эзэлж байна.Хот, тосгон, бусад суурины газарт барилга, байгууламжийн дэвсгэр газар 79.3 мянган га буюу 9.2 хувийг, нийтийн эдэлбэр газар 322.8 мянган га буюу 37.5 хувийг, үйлдвэрийн газар 44.9 мянган га буюу 5.2 хувийг, уурхайн газар 333.4 мянган га буюу 38.8 хувийг, гэр хорооллын газар 79.3 мянган га буюу 9.2 хувийг тус тус эзэлж байна /Зураг 1/.

Зураг 1 Хот тосгон, бусад суурин газрын эзлэх хувь

Хүснэгт 1. Хот, тосгон, бусад суурин газрын өөрчлөлт /мян.га/

Газрын нэгдмэл сангийн ангилал

2017

2018

Зөрүү  /мян га/

II

Хот, тосгон бусад суурины газар

840.1

859.7

19.6

1

Барилга, байгууламжийн дэвсгэр газар

78.0

79.3

1.3

2

Нийтийн эдэлбэр газар

324.2

322.8

-1.4

3

Үйлдвэрийн газар

44.1

44.9

0.8

4

Уурхайн газар

319.0

333.4

14.4

5

Гэр хорооллын газар

74.8

79.3

4.5

    2018 оны тайлангийн дүнгээр гэр хорооллын газар 4.5 мянган га-аар өссөн нь нийслэл, орон нутагт Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр газар эзэмшүүлж, өмчлүүлж байгаатай холбоотой юм. Мөн тайлант онд уурхайн газар 14.4 мянган га-аар өссөн нь Дорноговь аймагт уурхайн газар 45.0 мян.га, Баянхонгор, Дорнод, Дундговь, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгуудад тус бүр 174.2 га-гаас 4087.3 га-аар тус тус нэмэгдсэнтэй холбоотой юм.

    Дээрх аймгуудын нутаг дэвсгэрт илэрсэн ашигт малтмалын нөөцөд тулгуурлан мэргэжлийн эрх бүхий байгууллагаас олгосон ашиглалтын лицензийг үндэслэн 2018 онд ашигт малтмал олборлох зориулалтаар үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад уул уурхайн зориулалтаар ашиглуулах шийдвэр гаргаж, гэрээ байгуулсан байна. Үйлдвэрийн газар улсын хэмжээнд 821.9 га-гаар нэмэгдэж, 71.5 га-гаар хасагдсан байна.

    Үйлдвэрийн газрын хэмжээ Баян-Өлгий аймагт 24.4 га-гаар хасагдсан нь Газрын кадастрын Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлсэнтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд зөрүүтэй мэдээллийн захирамж шинэчлэх ажил зохион байгуулж өөрчлөлтүүдийг Улсын бүртгэлд тусгасантай холбоотой байна. Дорнод аймгийн Матад суманд үйлдвэрийн зориулалтаар олгогдсон байсан 9 га газрыг хүчингүй болгон хөдөө аж ахуйн газрын ангилалд шилжүүлсэн байна. Мөн Дорноговь аймагт үйлдвэрийн зориулалтаар эзэмшүүлж байсан 41.5 га газрыг цуцалж, бусад ангилалд шилжүүлсэн байна.

Дээш буцах