EN

Хөдөө аж ахуйн газар

    Хөдөө аж ахуйн газар 114809.2 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 73.4 хувийг эзэлж байна. Хөдөө аж ахуйн газарт бэлчээрийн газар 110391.6 мянган га буюу 96.1 хувь, хадлангийн газар 1709.1 мянган га буюу 1.5 хувь, тариалангийн газар 1100.8 мянган га буюу 1.0 хувь, атаршсан газар 231.6 мянган га буюу 0.2 хувь, хөдөө аж ахуйн барилга, байгууламжийн дэвсгэр газар 116.4 мянган га буюу 0.1 хувь, хөдөө аж ахуйн хэрэгцээнд тохиромжгүй газар 1259.7 мянган га буюу 1.1 хувийг тус тус эзэлж байна.

Хүснэгт 1. Хөдөө аж ахуйн газрын өөрчлөлт /мян.га/

Газрын нэгдмэл сангийн ангилал

2017

2018

Зөрүү  /мян га/

1

Бэлчээрийн газар

110429.3

110391.6

-37.4

2

Хадлангийн талбай

1710.2

1709.1

-1.1

3

Тариалангийн газар

1086.8

1100.8

14.0

4

Атаршсан газар

241.0

231.6

-9.4

5

ХАА-н барилга, байгууламжийн дэвсгэр газар

116.6

116.4

-0.2

6

ХАА-н хэрэгцээнд тохиромжгүй газар

1259.7

1259.7

0.0

    Бэлчээрийн газар: Бэлчээрийн газар нь 2017 оны тайлангийн дүнтэй харьцуулахад 37.1 мянган га-аар хасагдсан байна. Тайлант онд бэлчээрийн газраас хөдөө аж ахуйн барилга, байгууламжийн дэвсгэр газар, зам, шугам сүлжээний газар, хот, тосгон бусад суурины газар, ойн сан бүхий газрын мод үржүүлгийн газрын ангилал руу шилжилт хийгдсэн байна.

    Хадлангийн газар: Хадлангийн газар нь 2017 оны тайлангийн дүнтэй харьцуулахад 1.1 мянган га-аар хасагдсан байна. 2018 онд Баян-Өлгий аймагт 10.0 га, Орхон аймагт 4.2 га, Ховд аймагт 23.7 га, Увс аймагт 125.2 талбайг хадлангийн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шинээр эзэмшүүлсэн боловч Завхан аймгийн Нөмрөг сумын Хөдрөг багт 1200 га газрыг “Тогтвортой амьжиргаа 2” төслөөр малчдын бүлэг хашиж ашиглаж байсан нь захирамж шийдвэргүйгээр ашиглаж байсан бөгөөд уг газрын чөлөөлж хашсан байсан хашааг буулгаж, хадлангийн талбайн зориулалтаар ашиглаж байсан талбайг бэлчээрт шилжүүлснээр улсын хэмжээнд 1.1 мян.га-гаар буурсан дүнтэй байна.

    Тариалангийн газар:  Тариалангийн газар нь 2017 оны тайлангийн дүнтэй харьцуулахад 14.0 мянган га-аар нэмэгдсэн байна.

Хүснэгт 2. Тариалангийн газрын өөрчлөлтийн товчоо /га/

Аймгийн нэр

2017

2018

Зөрүү

1

Архангай

23366.34

26457.3

3091.0

2

Баянхонгор

2700.75

2196.3

-504.5

3

Баян-Өлгий

2609.85

2659.9

50.0

4

Булган

88827.5967

89374.4

546.8

5

Говь-Алтай

5141.18

5189.3

48.1

6

Говьсүмбэр

3320.02

3338.0

18.0

7

Дархан-Уул

34205.46

34205.5

0.0

8

Дорноговь

546.225

546.2

0.0

9

Дорнод

101168.91

101817.7

648.8

10

Дундговь

701.32

703.3

2.0

11

Завхан

6401.324

10466.2

4064.9

12

Орхон

5079.62

5101.7

22.1

13

Өвөрхангай

24852.38

25365.1

512.7

14

Өмнөговь

749.84

764.0

14.2

15

Сүхбаатар

16725.7427

16727.8

2.1

16

Сэлэнгэ

315270.467

315240.7

-29.8

17

Төв

258245.01

258781.2

536.2

18

Увс

66599.26

70801.6

4202.3

19

Ховд

9044.852

9293.7

248.8

20

Хөвсгөл

33630.08

33931.1

301.0

21

Хэнтий

80147.89

80147.9

0.0

22

Нийслэл

7451.85022

7715.5

263.6

Нийт дүн

1086785.97

1100824.2

14038.2

    2017 оны дүнтэй харьцуулахад тариалангийн газар хамгийн их нэмэгдсэн нь Архангай аймагт 3091.0 га, Булган аймагт 546.8 га, Дорнод аймагт 648.8 га, Завхан аймагт 4064.9 га байна. Эдгээр нь атаршсан талбайг эргүүлэн үр тариа, төмс, хүнсний ногоо,  жимс жимсгэнэ, таримал ургамал тариалах зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад шинээр эзэмшүүлсэнтэй холбоотойгоор гарсан өөрчлөлт юм. 1990 оноос хойшхи тариалангийн газрын талбайн хэмжээг дараах зурагт үзүүлэв.

Зураг 1. Тариалангийн газрын өөрчлөлт /мян.га/

Дээш буцах