EN

Газрын хянан баталгаа

    Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа гэдэг нь газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор газрын төлөв байдал, чанарын тогтвортой, гол үзүүлэлтүүдийг хууль тогтоомжид заасан хугацаанд давтан тодорхойлж улсын хяналтад авсан анхны үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэлт гаргахыг гэж заасан байдаг.

Хянан баталгааны ажлын ач холбогдол

    Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа нь улсын хэмжээний бэлчээр, тариалан, хот суурин газрын төлөв байдал, чанарт нэгдсэн хяналт тавих, чанарын өөрчлөлт гарсан, үржил шим буурсан газарт ашиглалтыг зохицуулах, газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, бүх шатны төрийн байгууллагыг газрын төлөв байдал, чанарын мэдээллээр хангах, газар эзэмшигч, ашиглагчийг эзэмшил газрын төлөв байдал, чанарын мэдээллээр хангахад чухал ач холбогдолтой ажил юм.

Төлөвлөгөөт хянан баталгаа нь

Бэлчээрийн газрын, тариалан, атаршсан газрын, хот суурин газрын гэсэн төрлүүдээр улсын хэмжээнд 5 жил тутам хийгддэг.

Захиалгат хянан баталгаа нь

    Иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил газар буюу уул уурхайн ашиглалтын болон хайгуулын талбай, аялал жуулчлалын газар, үйлдвэр, үйлчилгээ, шатахуун түгээх станц зэргээр газар ашиглалтын төрлүүдээр, том масштабаар, газар эзэмших, ашиглах, өмчлэх эрх шинээр үүсэх, дуусгавар болох бүрт газрын тухай хуулийн дагуу газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг гаргуулна. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг эрх бүхий мэргэжлийн байгууллага хийж, гүйцэтгэн дүгнэлт гаргадаг.

Дээш буцах