EN

Геодези, зураг зүй

1. Геодези гэж юу вэ?

  • Геодези, зураг зүйн тухай хуулинд “геодези” гэж дэлхийн хэлбэр, хэмжээ, түүний гадаргын шилжих хөдөлгөөнийг тодорхойлох, газрын гадаргын хэсгийг зураг болгон буулган дүрслэх зорилгоор од, нар, хиймэл дагуул болон газрын зургийн багаж хэрэгслийн тусламжтайгаар тухайн цэгийн байрлал, өндөр, хүндийн хүчний хурдатгалыг хэмжин тодорхойлж математик боловсруулалт хийх цогцолбор үйл ажиллагааг гэж ойлгохоор заасан байдаг.Геодези бол бүх төрлийн нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хүрч геодезийн хэмжилт, агаарын зураг авалт, боловсруулалтын ажил хийж төрөл бүрийн масштабын газрын зураг зохиодог юм.

2. Зураг зүй гэж юу вэ?

  • Геодези, зураг зүйн тухай хуулинд “зураг зүй” гэж газрын гадаргын дүрс, байгаль, түүний зүй тогтол, нийгмийн үзэгдэл, юмсын хоорондын харилцаа хамаарал, учир шалтгааныг шинжлэн дүгнэж, тэдгээрийн цаашдын хувьсал, өөрчлөлтийн чиг хандлага, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтийг харуулсан тодорхой зориулалт, тусгаг, масштаб бүхий газрын зураг, атласыг тоон болон дүрслэлийн аргаар зохиож хэвлэх үйл ажиллагааг гэж ойлгохоор заасан байдаг.

3. Байрлалын сүлжээ гэж юу вэ?

  • Аливаа цэгийг харьцангуй аргаар уртраг, өргөрөг, х, у гэх мэт байрлалын хувьд солбицолжуулах зорилготойгоор байгуулсан сүлжээ /газарт суулгасан цэгүүдийн цогц/

4. Геодезийн сүлжээ гэж юу вэ?

  • Геодезийн сүлжээ гэж газрын хэмжлийн болон хиймэл дагуулын геодезийн тоног төхөөрөмжөөр нарийн хэмжсэн гурвалжнуудын сүлжээ юм. “Сонгодог геодези”-д /1960-аад он хүртэл/ энэ сүлжээг гурвалжлалын аргаар байгуулдаг байсан бөгөөд энэ аргад гурвалжуудын өнцгийг болон зарим зайг хэмжиж, газар зүйн хойд чиглэлийг астроном-геодезийн аргаар нарийвчлан тодорхойлдог. Теодеолит, тахеометр зэрэг багажуудыг ихэвчлэн ашигладаг бөгөөд тэдгээр нь орчин үед хэт улаан туяаны зай хэмжигчээр тоноглогдсон, өгөгдлийн сан, холбооны систем, зарим нь хиймэл дагуулын хүртэл холбогддог. Сүүлийн үед дэлхийн тойрог замд хэдэн зуун геодезийн зориулалттай хиймэл дагуулууд ажиллаж байгаа ба тэдгээр нь тандан судалгааны, АНУ-ын GPS, ОХУ-ын GLONASS зэрэг навигацийн хиймэл дагуулууд юм. Тэдгээрийн араас Европын GALELIO /2013 оноос/ хиймэл дагуулууд хөөрөх болно. Энэхүү хиймэл дагуулд суурилсан геодезийн сүлжээ нь газрын сүлжээг бодвол илүү тохиромжтой, өртөг багатай бөгөөд газарт суулгасан тулгуур цэгтэй сүлжээ нь бүсийн болон орон нутгийн чанартай засаг захиргааны болон эрх зүйн зорилгоор хүртэл шаардлагатай байгаа болно. Дэлхийн геодезийн сүлжээг хөдөлгөөнгүй, хатуу гэж үзэж болохгүй, учир нь бүх тивүүд жилд 2-20 см байнгын геодинамикийн өөрчлөлттэй байдаг. Иймээс орчин үеийн ETRF юмуу ITRF гэх мэт дэлхийн сүлжээнүүд нь тэдгээрийн “хатуу цэгүүд”-ийн солбицлыг агуулахаас гадна тэдгээрийн жилийн хөдөлгөөний хурдыг бас агуулдаг. Байрлалын сүлжээ – аливаа цэгийг харьцангуй аргаар уртраг, өргөрөг, х, у гэх мэт байрлалын хувьд солбицолжуулах зорилготойгоор байгуулсан сүлжээ /газарт суулгасан цэгүүдийн цогц/
Дээш буцах