EN

Газар зохион байгуулалт

    Газар зохион байгуулалт гэдэг нь газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, газрын кадастр эрхлэх, газрыг үр өгөөжтэй, зохистой ашиглах, хамгаалах, газрын чадавхи, нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн газар зүйн болон газрын харилцааны таатай орчин бүрдүүлэх зорилго бүхий цогцолбор үйл ажиллагаа юм. Газар зохион байгуулалтын үйл ажиллагааг оновчтой, зөв зохион байгуулахын тулд газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ мөрдөж ажиллах юм. Одоо Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг холбогдох журам, заавар, арга зүй, аргачлалын дагуу боловсруулж, мөрдөж байна.

Дээш буцах