EN

    Геодези, зураг зүйн тухай хуулинд “геодези” гэж дэлхийн хэлбэр, хэмжээ, түүний гадаргын шилжих хөдөлгөөнийг тодорхойлох, газрын гадаргын хэсгийг зураг болгон буулган дүрслэх зорилгоор од, нар, хиймэл дагуул болон газрын зургийн багаж хэрэгслийн тусламжтайгаар тухайн цэгийн байрлал, өндөр, хүндийн хүчний хурдатгалыг хэмжин тодорхойлж математик боловсруулалт хийх цогцолбор үйл ажиллагааг гэж ойлгохоор заасан байдаг.

    Геодези бол бүх төрлийн нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хүрч геодезийн хэмжилт, агаарын зураг авалт, боловсруулалтын ажил хийж төрөл бүрийн масштабын газрын зураг зохиодог юм.

Дээш буцах