EN

"Дүрэм, журам хүргүүлэх" тухай

    Аж ахуйн нэгж, байгууллагад Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх, тусгай зөвшөөрөл олгох, бүртгэх, хяналт тавих журам, Хот байгуулалтын баримт бичигт улсын экспертиз хийх дүрэм, журмыг шинээр болон шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хүрээнд "Хот байгуулалтын барим бичиг боловсруулах эрхийг хуулийн этгээдэд олгох, хяналт тавих журам", "Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, зөвшөөрөлцөх, экспертиз хийх дүрэм", "Хот байгуулалтын баримт бичигт экпердиз хийх экспертэд тавигдах шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам" боловсруулж Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 53, 54 дүгээр тушаалаар тус тус батлуулсан.

    Шинэчлэн батлагдсан "Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг хуулийн этгээдэд олгох, хяналт тавих журам", "Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, зөвшөөрөлцөх, экспертиз хийх дүрэм", "Хот байгуулалтын баримт бичигт экпердиз хийх экспертэд тавигдах шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам"  болон Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 53, 54 тушаалын хавсралттай танилцах бол файл хэсэгт дарна уу.

    Дээш буцах