Аж ахуй нэгж байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгууллаа

2017-04-05

БАРИЛГА УГСРАЛТ, ЗУРАГ ТӨСӨЛ, БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Зөвлөгөөн 2017 оны 4 дүгээр сарын 4 нд ГХБХБГ-ын сургалтын танхимд зохион байгуулагдаж  30 компанийн 35 захирал, инженер техникийн ажилтнууд оролцон өөрсдийн санал бодлоо солилцон амжилттай  болж өндөрлөлөө.          

Зөвлөгөөнд ГХБХБГын дарга Э.Дөлбадрал аймгийн Барилга, бүтээн байгуулалтын салбарт хэрэгжүүлэх болон баримтлах бодлогын тухай, аймгийн ерөнхий архитектор З. Өмиртай Ховд аймгийн ерөнхий төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга зам,  мэргэжилтэн Д.Барсболд Барилгын салбарын цаашид анхаарах асуудлууд, мэргэжилтэн Ц. Соёлмаа Орон сууц, инженерийн байгууламжийн өнөөгийн байдал сэдвээр, аймгийн МХГ, Хөдөлмөрийн хэлтэс, Барилгачдын холбооноос барилгын салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл хийлээ. Мөн Монгол банк, Хаан банкны салбарын зохих мэргэжлийн ажилтнууд ирж ипотекийн зээлийн өнөөгийн байдал, цаашдын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.   

          Зөвлөгөөнөөс хэрэгжүүлэхээр дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

  1. Барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлийн компаниуд нь Монгол улсын “Барилгын тухай” хуулийг  хэрэгжүүлэн ажиллах.
  2. Барилга угсралтын гүйцэтгэгч компаниуд барилга угсралтын болон барилгын засварын ажлаа хуулийн дагуу барилгын ажлын зөвшөөрлөө авсны дараа гүйцэтгэх. Эхлэх зөвшөөрлөө авахдаа бүрдүүлсэн байвал зохих бүх шаардлагыг хангах.
  3. Тусгай зөвшөөрөлтэй  компаниуд аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч нартай уулзалт зохион байгуулах.

 

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна бэ?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР