ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2016-03-10

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, ерөнхий төлөвлөгөөний “Эн Эй Пи” ХХК хамтран зохион байгуулж буй “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагаа” сэдэвт сургалт явагдаж байна. Энэхүү сургалт нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх арга зүй, аргачлалын талаар аймаг сумын Засаг даргын Тамгын газар, Хотын захирагчийн ажлын алба, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын холбогдох мэргэжилтнүүд болон ерөнхий архитекторт зориулсан сургалт юм. Уг сургалтыг ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд кадастрын бүрэн зөв өгөгдлийг гүйцэтгэх үүрэг, тухайн жилийн зохион байгуулалтын төлөвлөгөө болон ерөнхий төлөвлөгөөний уялдаа холбоо, газар олголтыг ерөнхий төлөвлөгөөний дагуу явуулах шаардлага, хот төлөвлөлт дэх иргэдийн оролцоо, ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга замыг сургалтаар нарийвчлан, онол практик хосолсон байдлаар явуулсан бөгөөд уг сургалтанд 60 гаруй хүн хамрагдлаа.

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР