Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн нээлт хийлээ

2015-10-30

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүүхдийн сургууль 2015 оны 10 дугаар сарын 27-нд нээлтээ хийж сурагч, багачуудаа хүлээн авлаа.

Нээлтийн ажиллагаанд Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, АЗДТГ-ын НХХ-ийн дарга Ч.Цэцэгмаа, аймгийн Боловсрол соёлын газрын дарга Ч.Отгонбаяр, ГХБХБГ-ын дарга Г.Бат-Ирээдүй, Айраг сумын удирдлагууд болон бусад албаны хүмүүс оролцон хүүхэд багачууд, багш ажилчдад баяр хүргэж ажлын амжилт хүслээ.

Дорноговь аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны “Шинэ Дорноговь” тогтвортой хөгжлийн хөтөлбөр манай аймагт амжилттай хэрэгжиж байгаа билээ. Тус хөтөлбөрийн “сургууль, цэцэрлэг, дотуур байрын тоог нэмэгдүүлэх, өргөтгөх замаар хүүхдийн ая тухтай сурч хүмүүжих орчныг бүрдүүлнэ” гэсэн зорилтод ихээхэн анхаарал тавьж ажилласнаар 2009-2015 онд цэцэрлэг-15, сургууль-3, дотуур байр-9-ийг шинээр барьж, сургалтын таатай орчныг бүрдүүлэхэд 24 тэрбум 924.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн байна.

 

Санал асуулга

Сайн байна уу. Манай сайт таалагдаж байна уу.

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР