EN

ГЗБГЗЗГ-ЫН БАЙГУУЛЛАГЫН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ.

     Байгууллагын цахим хуудас нь хэрэглэгчдэд илүү ойр, хүртээмжтэй цогц динамик болж шинэчлэгдлээ. Манай шинэ динамик цахим хуудас нь хэрэглэгчдэд нэг хэвийн мэдээлэл харуулах бус хуудсанд агуулагдах байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг тогтмол шинэчилж салбарын үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод болгож өгснөөр давуу талтай юм. Мөн хэрэглэгч нь цахим хуудаснаас байгууллагын бусад цахим системүүдийн хооронд чөлөөтэй шилжихээс гадна цахим хуудаснаас авах мэдээ, мэдээллийг түлхүүр үгс, мэдээллийн төрлөөр сонгон хайлт хийж, мэдээлэл авах үйл явц нь хялбар юм.  

 Цахим хуудасны шинэлэг болон давуу тал:

  • Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээлэл тогтмол шинэчлэгддэг;
  • Цахим хуудсанд агуулагдах мэдээ, мэдээллийг агуулгаас нь хамаарч онцлох, цаг үеийн, болох үйл явдлын болон видео мэдээлэл гэж үзэхэд хялбар, ойлгомжтой байдлаар ангилж өгсөн;
  •  Хэрэглэгч байгууллагын бусад цахим системүүд хооронд чөлөөтэй шилжихэд хялбар;
  • Хэрэглэгч цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллийг, мэдээллийн төрлийн дагуу хайж үзэхэд хялбар;
  • Хэрэглэгч цахим хуудасны мэдлэгийн сан хэсгээс байгууллагын үйл ажиллагаатай холбоотой  нэр томьёоны тусламжтайгаар мэдлэг хуримтлуулах боломжтой.
  • Хэрэглэгч нь байгууллагын цахим хуудас, салбар 21 аймгуудын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын цахим хуудас болон бусад нийтлэг холбооснууд хооронд чөлөөтэй шилжих боломжтой.
  •  Цахим төлбөр тооцооны системд холбогдсон.
Дээш буцах