EN

“ГУДАМЖ, ЗАМ, ТАЛБАЙ, ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙГ ХАЯГЖУУЛАХ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛЖ БАТЛУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 280 дугаар тогтоолоор Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам батлагдсан. Энэхүү журмын дагуу 21 аймгийн хаягжуулалтын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар /3 тэрбум төгрөг/ 2013-2017 оны хооронд шинээр хаяг олгож, хаягийн тэмдэг, тэмдэглэгээг орон нутгийн төсвөөр /1.5 тэрбум төгрөг/ хийж гүйцэтгэсэн юм.

Тус журмын дагуу хаягжуулалтын ажлыг улсын хэмжээнд гүйцэтгэж шинээр хаягийн зураг зохион, хаягийн мэдээллийн сан үүсгэх, хэрэгжүүлэх явцад журамд тодорхойгүй, нэмж зохицуулах шаардлагатай харилцаа болон хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг байгуулахтай холбоотой заалтуудыг тусгах шаардлага гарсан учраас Хаягжуулалтын тухай хууль, журмын хэрэгжилтийн үр дагаврыг үнэлж, “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ыг шинэчлэн боловсруулан Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 08 сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.

Засгийн газраас өгсөн үүрэг, даалгаврын дагуу БХБ-ын Сайдын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 141 тоот тушаалаар БХБЯ, ГЗБГЗЗГ, УБЕГ, Нийслэлийн холбогдох байгууллагын удирдлагыг оруулсан Ажлын хэсэг байгуулагдаж шинэчлэн батлуулсан “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсвийн тооцоог гарган  Засгийн Газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдлээ.

 

Дээш буцах