EN

“Газрын харилцааны салбарын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх” агуулгын хүрээнд газрын харилцааны салбарын ажилтан, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал болж өнгөрлөө.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Монгол Улсын Их Сургууль хамтран “Газрын харилцааны салбарын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх” агуулгын хүрээнд газрын харилцааны салбарын ажилтан, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр МУИС-ын дугуй танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Хуралд дараах 12 илтгэл хэлэлцүүлэгдсэн бөгөөд хурлын төгсгөлд илтгэл тавьсан оролцогчдод батламж гардуулавУг арга хэмжээг хааж МУИС-ын Газар зүйн тэнхимийн эрхлэгч, профессор В.Батцэнгэл хаалтын үг хэлэв.  

1.    Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө. ГЗБГЗЗГ, ГЗБХ-ийн дарга Ж.Батсайхан

2.    Газрын харилцааны салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх нь. НГЗБА, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Т.Ганчимэг.

3.    Монгол Улсын газар зохион байгуулалтын UML загвараар илэрхийлж, ISO  19152 стандартын нийцэлтэй шалгах нь. ШУТИС, Мэдээлэл, холбоо технологийн сургуулийн Компьютерын ухааны салбарын Доктор, дэд профессор Б.Батзолбоо.

4.    Газрын кадастрын мэдээллийн сан, түүний хэрэглээ. ГЗБГЗЗГ, КХ-ийн дарга П.Баянтүмэн.

5.    Газарзүйн мэдээллийн системийн орчин үеийн чиг хандлага /Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гэр хорооллын бүс/. Нийслэлийн Мэдээлэл, технологийн хэлтсийн Орон зайн мэдээллийн системийн мэргэжилтэн Г.Цогтдэлгэр

6.    Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдэж буй нөхөх олговортой газар чөлөөлтийг бүртгэлжүүлэх асуудалд. НГЗБА, Мэдээлэл, технологийн хэлтсийн мэргэжилтэн Д.Уянга.

7.    Газрын зөрчил, хээрийн судалгаанд нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах нь. Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн ГЗБА-ны Газар зохион байгуулагч Б.Лхагвадорж.

8.    Хот төлөвлөлт, менежментийн шийдвэр гаргалтанд зориулсан мэдээллийн сан. ХААИС, Дархан-Уул аймаг дахь Агроэкологи бизнесийн сургуулийн Инженерийн тэнхимийн эрхлэгч, ХАА-н ухааны Доктор Ц.Содгэрэл, багш А.Эрдэнэчимэг.

9.    Газрын эдийн засгийн үнэлгээний арга зүйн асуудалд. МУИС, ШУС-ийн БУС-ын Газар зүйн тэнхимийн дадлагажигч багш Д.Дорлигжав.

10. Тариалангийн бүс нутгийн зарим сумдын газар ашиглалтад суурилсан нийгэм-эдийн засгийн судалгааны зарим үр дүнгээс. ШУА-ын Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Газрын нөөц, газар ашиглалтын салбарын Эрдэм шинжилгээний ажилтан Ц.Солонго.

11. Улаанбаатар хотын тэлэлтийн өөрчлөлтийг CA-ANN загвар ашиглан тооцох нь.  МУИС, ШУС-ийн БУС-ын Газар зүйн тэнхимийн багш Г.Бямбахүү.

12. Газар усны нэрийг газарзүйн мэдээллийн санд оруулах арга зүйн асуудал /Увс аймгийн жишээн дээр/. ШУА-ын Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Зураг зүйн салбарын Эрдэм шинжилгээний ажилтан Р.Болдбаяр.

Дээш буцах