EN

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

1. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь “Монгол улсын геодезийн сүлжээний эхлэл цэгийн төв цэг байгуулах” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Монгол улсын геодезийн сүлжээний эхлэл цэгийн төв цэг байгуулах” ажлыг Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэнэ.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг холбогдох хуульд нийцүүлэн (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлага хангах мэдээллүүд гэх мэт) бэлтгэн ирүүлнэ.

4. Сонирхсон зөвлөх баг нэмэлт мэдээллийг 2019-05-08-аас 2019-05-17-ны 8 цаг 30 минутаас 17 цаг 00 минутын хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019-05-17-ний 11:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо Барилгачдын талбай 3, Засгийн газрын XII дугаар байр 125 тоот өрөө, утас-262461 /факс- (976-51) 260638

Дээш буцах