ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2019-03-19

1.      Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь “GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын сүлжээнд тулгуурлан статик хэмжилтийн тэгшитгэн бодолт хийх онлайн боловсруулалтын систем байгуулах” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

2.      Энэхүү зөвлөх үйлчилгээ нь GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын сүлжээнд тулгуурлан GNSS-ийн статик хэмжилтийн өгөгдлийг онлайнаар тэгшитгэн бодож үр дүнг хэрэглэгчийн И-мэйл хаяг руу илгээх систем боловсруулж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын серверт суурилуулах, асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах ажлыг  Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэнэ.

 

3.      Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг холбогдох хуульд нийцүүлэн (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) бэлтгэн ирүүлнэ.

 

4.      Сонирхсон зөвлөх баг нэмэлт мэдээллийг 2019-03-18-аас 2019-03-26-ны 8 цаг 30 минутаас 17 цаг 00 минутын хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019-03-27-ний 11:00 цагийн дотор ирүүлнэ үү.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо Барилгачдын талбай 3,

Засгийн газрын XII дугаар байр

125 тоот өрөө, утас-262461 /факс- (976-51) 260638

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР