Канад улсад зохион байгуулагдах "The Buildings Show 2018" үзэсгэлэн яармагт оролцохыг урьж байна.

2018-09-10

Канад Улсын Элчин сайдын яам нь Хойд Америкийн Барилгын хамгийн том үзэсгэлэн яармаг болох The Buildings Show 2018 -ын талаарх мэдээллийг онцлон хүргэж байна. 

"Бьюлдингс Шоу" үзэсгэлэн нь 30 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2018 оны 11-р сарын 28-30-ны өдрүүдэд Канад улсын Торонто хотод (Metro Convention Centre-д) болно. Энэхүү үйл ажиллагааг -Construct Canada, STONEX Canada, PM Expo, Home Builder & Renovator Expo, The World of Concrete Toronto Pavilion гэсэн 5 байгууллага хамтарч зохион байгуулж байгаа онцлогтой.

Барилга байгууламж, бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарын нөлөө бүхий худалдан авагч, шийдвэр гаргагчидтай холбоо тогтоон нийт 30 мянга гаруй зочид төлөөлөгч, 1600 гаруй үзэсгэлэнд оролцогч, 350 гаруй семинар, цуглаан бүхий үзэсгэлэнд оролцож, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи, бүтээгдэхүүн, шилдэг туршлагуудтай танилцах боломжийг Танд санал болгож байна.

Тус олон улсын барилгын үзэсгэлэн яармагт оролцох сонирхолтой  хувь хүн, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд www.thebuildingsshow.com веб хаягаар орж бүртгүүлнэ үү.

Мөн Канад Улсын ЭСЯ нь тус үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлсэн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан тусгай хөтөлбөр гаргаж хамтран ажиллах боломжтой.

Олон улсын оролцогчдын бүртгэлийн төлбөрийг шилжүүлсэн тохиолдолд урилга Танд цахим хувилбараар очих болно. Бүртгүүлэгч төлбөрийг зөвхөн өөрийн нэр дээрх олон улсын төлбөрийн картаар төлөх боломжтой. 

Канад улсад түр хугацаагаар зорчих визний хүсэлтийг Улаанбаатар хот дахь визний мэдүүлэг хүлээн авах төвд мэдүүлснээс хойш доод тал нь 3 долоо хоногийн дараа хариу өгдөг тул визийг цаг алдалгүй мэдүүлвэл зохихыг анхаарна уу. Мэдүүлэг хүлээн авах төвийн утас: +976-70104454, хаяг: DHL-ын компанийн байр, 1 давхар, Энхтайвны өргөн чөлөө.

Дэлгэрэнгүй мэдээллийг ulaantd@international.gc.ca  хаягаар, эсвэл +976-11-332500 утсаар Энхзориг, Баттуяа нартай холбогдож авна уу.     

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР