ЗӨВЛӨХИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ЖАГСААЛТАД НЭР ИРҮҮЛЭХ ТУХАЙ

2018-02-06

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь “Архангай, Баянхонгор, Хэнтий, Сүхбаатар аймгийн хот тосгон, бусад суурин газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлыг гүйцэтгэх” зөвлөх үйлчилгээний  гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллүүдийг бүрдүүлэн ирүүлнэ. Үүнд:
    • Аж ахуйн нэгж байгууллагын товч танилцуулга;
    • Улсын бүртгэлийн гэрчилгээ;
    •  “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх” тусгай зөвшөөрлийн хуулбар (тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүчинтэй байх);
    • Татвар, хураамж, төлбөр төлсөн тухай нотлох баримт;
    • Сүүлийн 3 жилийн хугацаанд авилгалын гэмт хэрэг үйлдээгүйг нотлох баримт;
    • Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ зөрчөөгүй тухай төрийн захиргааны төв байгууллагын нотлох баримт,
    • Санхүүгийн чадавхитай эсэхийг нотолсон харилцагч банкны мэдэгдэл;
    • Баталгаажуулсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт;
    • Голлох мэргэжилтнүүдийн боловсрол, мэргэжлийн ур чадварыг харуулсан нотлох баримт;
    • Сүүлийн 3 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт;
    • Багаж, техник хэрэгслийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжийн жагсаалт.
  2. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 02 дугаар сарын 07-ноос 02 дугаар сарын 19-ний өдрийн 09-17 цагийн хооронд авч болох бөгөөд холбогдох материалыг дор дурдсан хаягаар 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 12 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3,

Засгийн газрын XII байр, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар,

1 давхар, 108 тоот, утас: 263676

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР