ХОТ БАЙГУУЛАЛТЫН МЭДЭЭЛЛИЙН САН” сэдэвт нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг болно

2017-11-28

Барилга, хот байгуулалтын Сайдын 2016 оны 120 дугаар тушаалаар батлагдсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрт тусгагдсан Агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд Хот байгуулалтын кадастрыг эрхлэх, хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, нутаг дэвсгэр зохион байгуулалт, бүс нутаг, хот байгуулалтын бүх шатны төлөвлөлтийн бичиг баримтаар мэдээллийн сан үүсгэх, үе шатны төсөл, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, хот байгуулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлтийг нийслэл, орон нутагт хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах зорилгоор Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудтай 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16.00 цагт Барилгын хөгжлийн төвийн 311 тоотод “ХОТ БАЙГУУЛАЛТЫН МЭДЭЭЛЛИЙН САН” сэдэвт нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах тул хүрэлцэн ирнэ үү.

 

Нэмэлт мэдээллийг 70003959  утсаар лавлах боломжтой.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР