ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2017-08-30
2017 оны 08 дугаар сарын 30
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь нэг маягийн суурь, атлас зохиох ажилд Редакцийн хяналт /Захиалагчийн техникийн хяналт/ хийх 2 зөвлөхийг сонгох гэж байгаа тул Зураг зүйн зөвлөх инженерүүдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
1.  Зөвлөх нь:
     - “Сэдэвчилсэн газрын зургийн нэг маягийн суурь зохиох” ажлын гүйцэтгэлд Редакцийн хяналт хийнэ.
     - “21 аймаг, 330 сумын гудамж, зам талбай, үл хөдлөх хөрөнгийн хаягийн атлас зохиох” ажлын гүйцэтгэлд Редакцийн хяналт хийнэ.
     - Ажлыг гүйцэтгэх хугацаа нь 2017 оны 09 дүгээр сарын 08-наас 2017 оны 11 дүгээр сарын 15 байна. 
2. Зөвлөх инженер нь дээр дурдсан ажилтай ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагын мэдээллээ, аль ажлыг гүйцэтгэх гэж буй саналаа 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11.00 цагаас өмнө дор дурдсан хаягаар битүүмжлэн ирүүлнэ. 
 
 Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
Хаяг: Улаанбаатар хот-15170
Чингэлтэй дүүрэг, барилгачдын талбай-3.
Засгийн газрын XII байр,
215 тоот өрөө. Утас: 262381
Факс:976-11-322683
Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР