БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛД МАГАДЛАЛ ХИЙХ ИРГЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2017-05-25

         Барилгын тухай хууль/шинэчилсэн найруулга/-ийн 34.1.10 дахь заалт  болон Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 179 дүгээр тушаалаар баталсан “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавигдах шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам” -ын дагуу барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэний сонгон шалгаруулалтыг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс зарлаж байна.

  1. Сонгон шалгаруулалтад оролцох иргэнд тавигдах шаардлага

             Сонгон шалгаруулалтад оролцох иргэн нь “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавигдах шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам-ын 2.2-т заасны дагуу дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн байна:

 

Үзүүлэлт

 

Шаардлага

Боловсролын түвшин

  • дээд боловсролтой;

Мэргэжил

  • архитектор, инженер, төсөвчин;

Ажлын туршлага

  • тухайн мэргэжлийн чиглэлээр зураг төсөл боловсруулах байгууллагад 15-аас доошгүй жил ажилласан байх;
  • барилга байгууламжийн 70-аас доошгүй зураг төсөл боловсруулсан байх;
  • мэргэжлийн чиглэлийн 3-аас доошгүй барилгын норм нормативын баримт бичиг /гарын авлага, зөвлөмж/ боловсруулсан, боловсруулахад хамтран оролцсон байх;

Мэргэшлийн ур чадвар

  • Барилгын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.3-д заасан мэргэшлийн зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй байх;

Бусад

  • Барилгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д заасан шаардлагыг биелүүлж мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулсан байх.

      2. Сонгон шалгаруулалтад оролцох иргэний бүрдүүлэх баримт.

  1. Мэдүүлэг /Маягтыг www.gazar.gov.mn вебсайтаас татан авч бөглөх /
  2. Төрийн албан хаагчийн анкет /ТАХ№1 маягтын дагуу бөглөх/
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. Мэргэжлийн боловсролын гэрчилгээ, дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/;
  5. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/;
  6. Мэргэшлийн зэрэг дэвийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/;
  7. Өөрийн мэргэжлийн чиглэлээр 2-оос доошгүй зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй мэргэжилтнээр баталгаажуулсан бүтээлийн жагсаалт /Маягтыг www.gazar.gov.mn вебсайтаас татан авч бөглөх/;
  8. Ажил байдлын тодорхойлолт ;
  9. Мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/.

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

3. Сонгон шалгаруулалтын бүртгэл, материал хүлээн авах 

Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэдийн баримт материалыг Барилгын хөгжлийн төвийн байр, 5-р давхарт, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Барилгын техник, технологийн хөгжлийн хэлтсийн 501 тоот өрөөнд 2017 оны  6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл  9.00-12.00, 14.00-17.00 цагуудад хүлээн авч, бүртгэнэ. Сонгон шалгаруулалтад орох иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

 

Жич: Сонгон шалгаруулалтад орох хүсэлттэй иргэдэд зориулсан нэгдсэн мэдээлэл өгөх уулзалтыг 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 10.00, 15.00 цагуудад Засгийн газрын XII байр, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2-р давхрын 205 тоот мэдээллийн танхимд зохион байгуулна.

Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэний сонгон шалгаруулалтанд оролцох мэргэжилтний мэргэжлийн ангилал төрлийн жагсаалт:

  1. Геодезийн инженер
  2. Дулаан хангамж агаар сэлгэлтийн инженер
  3. Барилгын бүтээцийн инженер. /конструктор, технологи инженер/
  4. Усан хангамж, ариутгах татуургын инженер
  5. Холбооны инженер. /радио, цахилгаан, телефон, телеграф/
  6. Цахилгаан хангамжийн инженер. /цахилгаан систем автоматжуулалт/
  7. Авто зам гүүрийн инженер
  8. Барилгын эдийн засагч
  9. Хот төлөвлөлтийн эдийн засагч
  10. Барилгын төсөвчин
  11. Газрын тос хий хангамжийн инженер
  12. Инженер-геологич
  13. Галын аюулгүй байдлын инженер
  14. Гидротехникийн инженер
  15. Уул уурхайн барилга байгууламжийн инженер
  16. Тээврийн хөдөлгөөн төлөвлөгч инженер
  17. Гидрогеологич инженер
  18. Авто зам барилгын инженер
  19. Байгаль орчин, экологийн инженер
  20. Бүс нутаг судлаач, газарзүйч
  21. Газар зохион байгуулалтын инженер
  22. Хот төлөвлөгч
  23. Архитектор /эзэлхүүн төлөвлөлт, ландшафт, сэргээн засварлах/
  24. Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер

Тодруулах мэдээллийг www.gazar.gov.mn вебсайт, 70003989 /мэргэжилтэн Б.Мөнхтогтоо/ утсаар авна уу.

Доорх холбоосоор (ТАТАЖ АВАХ хэсгээс) орж, сонгон шалгаруулалтын мэдүүлгийн маягт, мэргэжилтний хийж гүйцэтгэсэн бүтээлийн жагсаалтын маягтыг тус тус татан авч бөглөж ирүүлнэ үү. 

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ,

ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР