Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх тухай урилга

2017-04-13

Тус газар нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд иргэн, захиргаа, эрүүгийн хэргийн шүүн таслах, мөрдөн байцаах үйл ажиллагаанд шүүх болон бусад төрийн байгууллагуудын захирамж, шийдвэрийг үндэслэн газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн түүхчилсэн нотлох баримт, лавлагаа болон шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг гүйцэтгэдэг болно.

            Дээр дурдсан нотлох баримт, лавлагаа, шинжээчийн дүгнэлт гаргах болон иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр магадлан хэмжилт хийх ажлыг тусай зөвшөөрөл бүхий мэргэжлийн ажлын туршлагатай аж ахуйн нэгжээр гэрээ байгуулан гүйцэтгүүлэх гэж байгаа тул энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгжийг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.

            Хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны 12:30 цаг хүртэл Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 105 тоотод хүлээн авна.

            Сонгон шалгаруулалтын материалыг дараах бүрдэлтэйгээр ирүүлнэ үү. Үүнд:

  • Геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар /тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 05 дугаар сар хүртэл хүчинтэй байх/;
  • Ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар;
  • Сүүлийн 3 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ижил төрлийн ажлын  жагсаалт;
  • Багаж, техник хэрэгслийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжийн жагсаалт.

           

Холбоо барих:

Хаяг:  Монгол улс Улаанбаатар хот Барилгачдын талбай 3 Засгийн газрын 12-р байр, Кадастрын хэлтэс, 105 тоот

Утас: +976-51-260785

Имэйл: Urantugs.b@gazar.gov.mn

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР