БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАРТ АЖИЛЛАЖ БАЙНА.

2019-05-15

Бүгд Найрамдах Турк Улсын Байгаль орчин , хот байгуулалтын яамны Газрын бүртгэл, кадастр, геодезийн газрын дарга İbrahim Cankurt болон Геодезийн инженер, бизнес эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Hasan BULUT, Геодезийн инженер, бизнес эрхлэгчдийн холбооны Гадаадын комиссын Ерөнхийлөгч Memet DURAN, Дэд ерөнхийлөгч Ender SAĞBAŞ, Кона мэдээлэл технологийн их сургуулийн профессор Fatih İşcan тэргүүтэй төлөөлөгчид Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Хот байгуулалтын кадастр, газрын кадастрын чиглэлийн үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага судлах, санал солилцох, хамтран ажиллах зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.

Энэ хугацаанд Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам,  Татварын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцон ажиллана.

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР