"Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр" сэдэвт олон улсын чуулга уулзалт боллоо

2018-10-08

БХБЯ, ЗТХЯ, БОАЖЯ болон НЗДТГ-аас НҮБ-ийн Бүсийн хөгжлийн төвтэй хамтран Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын "Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр" сэдэвт олон улсын чуулга уулзалтыг 2018.10.02-ноос 05-ны өдрүүдэд  Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

11 дэх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү чуулга уулзалт нь "Тогтвортой хот байгуулалт, төлөвлөлтөд - Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээврийн гүйцэтгэх үүрэг" сэдвийн дор явагдаж, Азийн бүсийн 20 гаруй орны Засгийн газрын төлөөлөгчид, олон улсын банк санхүү, төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид нэг дор чуулж, байгаль орчинд ээлтэй тогтвортой хот байгуулалт, бүс нутгийн тогтвортой тээврийн бодлогын хувилбарууд, арга хэмжээ, технологийн зохицуулалт, санхүүгийн механизм, цаашдын хөгжил, чиг хандлагын талаар талаар хэлэлцэж, мэдлэг туршлагаа хуваалцлаа.

Мөн уг чуулганы үеэр Улаанбаатар хот Киотогийн тунхаглалд нэгдэн орлоо.  Олон Улсын хотуудын хөгжлийн чиг хандлага нь тээврийн хэрэгсэлд суурилсан бус хүнээ дээдэлсэн, иргэдийн тав тухтай аюулгүй амьдрахад чиглэгдсэн, байгаль орчинд ээлтэй хот төлөвлөлтийн бодлогыг баримтлахад чиглэгдэж байна.

Аливаа хот төлөвлөлтийн салшгүй чухал хэсэг нь нийтийн тээвэр, түүнтэй холбоотой дэд бүтэц байдаг тул энэ хоёрыг нягт уялдуулж төлөвлөдөг байна.

Бусад орны хотуудын тээврийн сүлжээ нь хувийн автомашины хэрэглээнээс татгалзаж нийтийн тээвэр /масс ихтэй тээвэр болох галт тэрэг, метро, LRT, BRT-ны үйлчилгээ болон Non motorized transport (унадаг дугуй, алхалт)/-ийн хэрэглээнд түлхүү чиглэгдэж байна. Хот нь бодлогын хувьд хөдөлгүүргүй тээврийн хэрэгсэл /Non motorized transport/ болон бусад тээврийн төрлүүдийн уялдаа холбоог нягт хангаж, иргэдийн зорчих таатай нөхцлийг бүрдүүлж, тэдгээрийн дагалдах үйлчилгээ, шаардлагатай дэд бүтцийг бүрэн шийдвэрлэж, эхний ээлжинд хөрөнгө оруулалтыг чиглүүлж ажилладаг болохыг онцоллоо.

Чуулга уузалтыг амжилттай зохион байгуулсан БХБЯ, ЗТХЯ,  БОАЖЯ болон НЗДТГ-т талархал илэрхийлье.

 

БҮС НУТАГ, ХОТ, ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР