ГЗБГЗЗГ-ын ахлах мэргэжилтэн Д.Мөнхцэцэг ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцлоо

2018-04-24

          2018 оны 04 дүгээр сарын 18-20-ны хооронд ОХУ-ын Санкт-Петербург хотын Уул уурхайн их сургууль дээр “Topical issues of rational use of natural resources” /“Проблемы недропользования”/ сэдэвт олон улсын залуу оюутан, судлаачдын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж, уг хуралд тус газрын Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Д.Мөнхцэцэг амжилттай оролцоод ирлээ.

           Энэхүү хурлын хүрээнд ахлах мэргэжилтэн Д.Мөнхцэцэг нь “Гео мэдээллийн систем ба нанотехнологи” есдүгээр салбар хуралдаанд “Монгол орны геоидын өндрийн загвар” сэдэвт судалгааны ажлыг англи хэл дээр хэлэлцүүлэн магистр, докторант судлаачийн шилдэг илтгэлийн уралдаанд 2-р байр эзэлж, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд судалгааны ажлын нийтлэлийг үнэ төлбөргүй хэвлүүлэх эрхээр шагнагдлаа.

           Энэ удаагийн олон улсын залуу оюутан, судлаачдын эрдэм шинжилгээний хуралд дэлхийн 18 орны 600 гаруй оюутан, судлаачид /магистр, доктор/ оролцон нийт 9 салбар хуралдаанд 200 гаруй илтгэл хэлэлцүүлэгдсэн байна.

          Монгол улсаас ШУТИС болон СЭЗИС-иас 10 бакалавр, магистр, докторант оролцож 3 илтгэл хэлэлцүүлэн 5 илтгэл тус хурлын бүтээлийн түүвэрт /Сборник научных трудов/ нийтлэгдсэн ба шилдэг докторын судалгааны бүтээлийн уралдаанд 1 бүтээл 2-р байр, 1 бүтээл 3-р байр тус тус эзэлжээ.

 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР